Нийтлэл
Урам зориг өгөх түүх, номлол бүхий нийтлэлүүдээр дамжуулан манай сүмийн нийгэмлэгтэй холбоотой байгаарай.

БУРХАНЫ ХАЙРЫГ ТҮГЭЭСЭН МИССИОНЕРҮҮД
2026 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянхайр сүмийн дэргэдэх Angelos оюутан миссионер сургалтын төвийн оюутнууд Баянхайр сүмийн пастор Э.Цолмонбаярын хамт Булган аймгийн Бүрэгхангай сумыг зорин миссионерын үйл ажиллагаа явууллаа. Багийнхан Улаанбаатар хотоос хөдөлж, нийт 295 км замыг ойролцоогоор 5–6 цагийн хугацаанд туулан Аргалант, Баянхангай, Лүн, Баяннуур, Дашинчилэн сумдаар дамжин Бүрэгхангай суманд хүрчээ.
Тус суманд 3 шөнө, 4 хоногийн хугацаанд Баянхайр сүмийн гишүүн З. Нарангаравын гэрт байрлан үйлчлэв. Энэ хугацаанд түүний гэр бүлийнхэн болох ээж, ах, ахын найз бүсгүй болон эгчийн таван хүүхэд, үеэлийн дөрвөн хүүхэд зэрэг нийт есөн хүүхэдтэй уулзан нөхөрлөж, Бурханы хайр болон сайн мэдээний талаар хуваалцаж, тэдний төлөө хамтдаа залбирлаа.
Ялангуяа 2–13 насны 9 хүүхдэд Библийн сэдвээр ярилцаж, тоглоом, нөхөрлөлийн үйл ажиллагаа зохион байгуулснаар хүүхдүүдтэй дотно нөхөрлөж чадлаа. Мөн З.Нарангаравын ээжийн эрүүл мэндийн төлөө тусгайлан залбирч, эрүүл мэндийн төлөөх үйлчлэл хийв.

СОЁЛЫН СОЛИЛЦООГООР ДАМЖУУЛАН БУРХАНЫ ХАЙРЫГ ТҮГЭЭЛЭЭ
2026 оны 6 дугаар сарын 21–26-ны өдрүүдэд Нисэх сүм БНСУ-ын Самюүк их сургуулийн Англи хэлний тэнхмийн I курсын 12 оюутны багтай хамтран “Соёлын солилцоо” сэдэвт сайн мэдээний үйл ажиллагааг Бурханы ивээл дор амжилттай зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагааны зорилго нь БНСУ-аас ирсэн оюутнуудыг сайн дурын үйлчлэлд оролцуулан үйлчлэн Монголын хүүхэд, залуучуудад Бурханы хайрыг түгээхийн зэрэгцээ солонгос хэл, дуу хөгжим, соёлын хөтөлбөрөөр дамжуулан сайн мэдээг түгээлээ. Соёлын солилцоо нь зөвхөн мэдлэг, ур чадвараа хуваалцах боломж төдийгүй, Бурханы хайрыг хил хязгаараас үл хамааран хүмүүст хүргэх үнэ цэнтэй гүүр болж чадсан юм.
Таван хоногийн турш үргэлжилсэн тус өдөрлөгт өдөр бүр 22–26 шинэ хүүхэд, залуучууд хамрагдаж, Бурханы хайрыг мэдэрч, халуун дулаан нөхөрлөлийг бий болголоо. Үйл ажиллагааны үр дүнд 9 хүүхэд, залуус Нисэх сүмийн дуу, хөгжмийн дугуйланд үргэлжлүүлэн хамрагдахаар бүртгүүлсэн нь сайн мэдээний үр жимс ургаж эхэлсний бодит илэрхийлэл байлаа.

“ИЛЧЛЭЛТ” СҮМ ОРЧИН ҮЕИЙН АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨТЭЙ БОЛЛОО
Илчлэлт сүм орчин үеийн стандарт, шаардлагад бүрэн нийцсэн шинэ ариун цэврийн өрөөтэй болжээ.
Энэхүү ажлыг Бүгд Найрамдах Солонгос Улсаас хүрэлцэн ирсэн Юү Гуан Ху, Гвон Тэ Сан ахлагч нарын чин сэтгэлийн зүтгэл, харамгүй зориулалтын үр дүнд амжилттай хэрэгжлээ. Энэхүү сайн үйлсэд Монголын Адвентист чуулганы удирдлагууд, пасторууд болон ахлагч нар гүн талархал илэрхийллээ.

GODPOD – ЭМЭЭГИЙН МИНЬ ИТГЭЛИЙН ХАНЬ
Тийм учраас бие биеийнхээ өмнө нүглээ хүлээн зөвшөөрч, бие биеийнхээ төлөө залбир. Ингэснээр та нар эдгээгдэх болой. Зөвт хүний залбирал нь үр нөлөөтэй бөгөөд ихийг гүйцэлдүүлж чадна. ( ИАКОВ 5:16 )
Хүний амьдралд зам мөрийг нь чиглүүлж, зан чанарыг нь төлөвшүүлдэг эрхэм хүмүүс бий. Тэдний нэг нь Хэнтий аймгийн Батноров сумын уугуул, өдгөө 83 насны босгыг алхаж буй Н.Сэр-Од эмээ юм.
Хэнтий сүмийн ахлагч эмээгийн хайртай охин Э.Сувдаагийн бага нас эмээтэй нь салшгүй холбоотой. Тэрээр эмээгээсээ зөвхөн халамж хайр төдийгүй хүнлэг нинжин сэтгэл, бусдад байгаа бүхнээсээ хуваалцах өгөөмөр зан, энэрэнгүй амьдралын үлгэр дуурайллаас суралцжээ.
Э.Сувдаа : "Өнөөдөр би ямар хүн болж төлөвшсөн байна, тэр бүхний суурийг эмээ минь тавьсан. Эмээ эртлэн босож, хөдөлмөрлөдөг нэгэн байсан бөгөөд бусдад чин сэтгэлээсээ тусалдаг, гар дээрээ байгаа бүхнээ бусадтай хуваалцдаг өгөөмөр зан чанартай хүн байсан юм. "Эмээ шиг минь олон буурай Бурханы хайрыг мэдэрч, Аврагчаа танин мэдээсэй" хэмээн хүсдэгээ ч тэрээр бидэнтэй хуваалцлаа.
Харамсалтай нь хоёр жилийн өмнөөс чихрийн шижингийн хүндрэлээс болж эмээ нь хараагаа алдсан байна. Гэсэн ч энэ нь түүний итгэл найдварын төгсгөл болсонгүй.
2025 оны хоёрдугаар сард эмээгийн биеийн байдал эрс муудаж, амь нас нь тун аюултай нөхцөл байдалд орж байжээ. Ах дүү хамаатан садангууд нь лам хараар явж үзүүлж байсан бөгөөд ердөө 7 хоногийн настай хэмээн хүртэл хэлж, төрөл төрөгсөд нь цугларан уулзаж байжээ. Ийм хүнд цаг үед Э.Сувдаа Бурханд итгэх итгэлээ орхиогүй. Тэрээр: "Би итгэлээ алдаагүй. Бурхан замыг нээнэ гэдэгт итгэсэн учраас эмээгээ хот руу авч явж, Улсын хоёрдугаар эмнэлэгт хүргэсэн." гэж дурсан ярисан юм.
Энэ хугацаанд сүмийн эмэгтэйчүүдтэй нэгдэн өдөр бүр эмээгийнх нь төлөө чин сэтгэлээсээ залбирч байлаа. Хүний нүдэнд найдвар бараг үгүй мэт санагдсан тэр мөчид Бурхан Өөрийн хүчийг харуулсан юм.
Ердөө 10 хоногийн эмчилгээний дараа эмээгийн биеийн байдал гайхалтайгаар сайжирч, эмнэлгээс гарсан нь гэр бүл, төрөл төрөгсөд төдийгүй эргэн тойрны олон хүнийг алмайруулсан юм. Энэ үйл явдлын дүнд Сувдаагийн итгэж найддаг Бурхан үнэхээр амьд бөгөөд залбиралд хариулдаг юм байна гэсэн итгэлийг олон хүний зүрхэнд төрүүлжээ.
"Бурханы хувьд боломжгүй зүйл гэж үгүй." (Лук 1:37)

"ONE VOICE 27" – "НЭГ ДУУ ХООЛОЙ, НЭГ ЗОРИЛГО, НЭГ ИТГЭЛ"
"Нэг дуу хоолой, нэг зорилго, нэг итгэл" уриан дор зохион байгуулагдсан "One Voice 27" үйл ажиллагааны хүрээнд AIIAS их сургуулиас хүрэлцэн ирсэн багийнхан 2026 оны 5 дугаар сарын 29-нөөс 6 дугаар сарын 4-ний өдрүүдэд Хөтөл сүмд олон төрлийн сургалт, семинар, сайн дурын үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

“MISSION TRIP” БАГ "ТОЛГОЙТ" СҮМТЭЙ ХАМТРАН 10 ХОНОГИЙН СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
AIIAS их сургуулиас хүрэлцэн ирсэн “MISSION TRIP” багийн гишүүд Толгойт сүмтэй хамтран 2026 оны 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 8-ны өдрүүдэд Бурханы хайрыг түгээж мэдрүүлсэн 10 хоногийн сургалт семинарыг амжилттай зохион байгууллаа.

ЭРДЭНЭТ СҮМИЙН БАЯРЫН МЭДЭЭНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026 оны 5 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 4-ний өдрүүдэд Эрдэнэт сүм Баярын мэдээний тусгай үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ хугацаанд сүмийн хамт олон айлчлал хийж, магтан дуугаар Бурханыг алдаршуулан, халуун дулаан уур амьсгал дунд нөхөрлөлөө бэхжүүлж чадлаа. Мөн олон нийтэд зориулсан эрүүл мэндийн сургалт, семинар зохион байгуулж, бие болон сэтгэлзүйн эрүүл мэндийн талаар үнэ цэнтэй мэдлэгийг олж авсан юм.

"ГАЙХАМШИГТ ХАЙР" СҮМИЙН "ДОЛОО ДАХЬ БҮРЭЭ" МӨРЧ, ХӨГЖИЛТЭЙ АЯЛАГЧИД КЛУБЫН ТӨГСӨЛТ БОЛЛОО
"Хэн ч чамайг залуу хүн хэмээн дорд бүү үзэг. Харин чи итгэгч хүмүүст үг, зан байдал, хайр, итгэл хийгээд цэвэр ариун байдлаараа үлгэр дуурайл бол." (1 Тимот 4:12)
Энэ хичээлийн жилийн турш "Долоо дахь Бүрээ" Мөрч, Хөгжилтэй Аялагчдын клубын хүүхдүүд зөвхөн шинэ мэдлэг, ур чадвар эзэмшээд зогсохгүй, Христийн зан чанарыг төлөвшүүлж, итгэлдээ өсөж, үйлчлэлд идэвхтэй оролцсон жил боллоо. Энэ жил 3 хүүхэд Хөгжилтэй Аялагчдын клуб, 4 хүүхэд Мөрч клубээ амжилттай төгсөн, дараагийн шатны клубт элсэн суралцах эрхтэй болж байна.

“СЭТГЭЛИЙН БУЛАГ” АХМАДЫН КЛУБТЭЙ ХАМТ ИТГЭЛ, ХАЙР, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ТҮГЭЭВ
"One Voice 27" "Нэг дуу хоолой, нэг зорилго, нэг итгэл" уриан дор Гэр бүл, Эмэгтэйчүүдийн хэлтсийн дэргэдэх "Сэтгэлийн Булаг" Ахмадын клубтэй хамтран зохион байгуулсан баярын мэдээний үйл ажиллагаа 2026 оны 6 дугаар сарын 17–20-ний өдрүүдэд Багануур сүмд Бурханы ивээлээр амжилттай болж өндөрлөлөө.

ХРИСТИЙН ХАЙРЫГ ТҮГЭЭСЭН БАТНОРОВ СУМЫН АЙЛЧЛАЛ
Айлчлалын хүрээнд зөвхөн сүмийн үйл ажиллагааг дэмжээд зогсохгүй, ахлагч Э.Сувданчимэгийн төрсөн нутаг болох Хэнтий аймгийн Батноров суманд иргэдэд зориулсан нийгэм, хувь хүний хөгжилд чиглэсэн үйл ажиллагааг мөн зохион байгууллаа.
6-р сарын 13-нд зургаан багийн 150 гаруй малчин иргэнийг хамруулсан “Харилцаа–Амьдралын Үндэс” сэдэвт үнэ төлбөргүй сургалт, илтгэлийг амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалт нь оролцогчдод зөв харилцаа, зөв үнэт зүйлс, итгэл найдварын тухай чухал ойлголтуудыг түгээсэн үр өгөөжтэй арга хэмжээ болсон юм.

ХЭНТИЙ ДЭХ “ИТГЭЛИЙН АЯН” СҮМД ЕРӨӨЛ ДҮҮРЭН ӨДРҮҮД ӨРНӨЛӨӨ
2026 оны 6-р сарын 12–14-ний өдрүүдэд Монголын Адвентист Чуулганы удирдлагууд болон оффисын ажилтнуудын ээлжит айлчлал нь Хэнтий аймгийн Чингис хотод байрлах “Итгэлийн Аян” сүм байлаа. Энэ өдрүүдэд Бурханы хайр, нигүүлсэл онцгойгоор илэрч, олон хүний амьдралд шинэ итгэл, шинэ найдвар бэлэглэсэн ерөөлтэй үйл явдлууд өрнөжээ.

ЭДГЭРЭЛ, НӨХӨРЛӨЛ, МАГТААЛААР БЯЛХСАН АРХАНГАЙ СҮМИЙНХЭН
Архангай сүмийн хамт олон Баярын мэдээгээр дамжуулан сүмд шинээр ирсэн хүмүүстэйгээ халуун дотно нөхөрлөлийг бий болгон, тэдэнд эрүүл мэндийн үйлчлэлүүд болох алтан зүү эмчилгээ болон бариа заслын эмчилгээг хийжээ. Энэхүү үйлчлэл долоо хоног бүрийн мягмар гарагт явагддаг бөгөөд олон хүн Эзэнээс ирэх эдгэрэл, амар тайван, ивээл ерөөлийг мэдэрч байна.
