Чанга дуугаар Гурван Тэнгэр Элчийн мэдээг түгээцгээе
Served Over
Хүчирхэг Pointing ч сохор текстүүдийг хянах боломжгүй.
Хандив өгөх
Хүчирхэг Pointing ч сохор текстүүдийг хянах боломжгүй.
Сайн дурын ажилтан болох
Хүчирхэг Pointing ч сохор текстүүдийг хянах боломжгүй.
ДЭЭР ӨНДӨРТ АЛДАР НЬ БУРХАНД, ДООР ГАЗАРТ АМАР ТАЙВАН НЬ ТҮҮНИЙ ТААЛЛЫГ ОЛСОН ХҮМҮҮСТ БАЙХ БОЛТУГАЙ !
Бид Есүсээс олсон авралын бэлгээр гайхшран, жинхэнэ мөргөлийн сэтгэлтэй, орон нутгийн чуулганыг хайрладаг, Бурханы хаанчлалыг дэлхий даяар тогтоох эрхэм зорилготой.
Та хэрхэн тусалж чадах вэ
Хандив өгөх
Тусламж хэрэгтэй хүмүүст туслах бидний эрхэм зорилгыг дэмжээрэй. Таны өгсөн хандив бидэнд хүнс, орон байр, итгэл найдвар түгээх боломж олгодог.
Ивээн тэтгэлэг
Тусламж хэрэгтэй хүмүүст туслах бидний эрхэм зорилгыг дэмжээрэй. Таны өгсөн хандив бидэнд хүнс, орон байр, итгэл найдвар түгээх боломж олгодог.
Олон нийтийн халамж
Тусламж хэрэгтэй хүмүүст туслах бидний эрхэм зорилгыг дэмжээрэй. Таны өгсөн хандив бидэнд хүнс, орон байр, итгэл найдвар түгээх боломж олгодог.
Gallery
Манай гэр бүлд тавтай морил








































Blog
Манай блогын талаар мэдээлэл авна уу.

2026 ОНД МАРАНТА, ХАН-УУЛ, УБ ТӨВ СҮМҮҮД ХАМТРАН “МӨРЧ” ХӨГЖИЛТЭЙ АЯЛАГЧ КЛУБЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭРЭГЖҮҮЛНЭ
“Мөрч”хөгжилтэй аялагч клубын үйл ажиллагаа нь хичээлийн жилийн хуваарьтай уялдан эхэлж, жил бүрийн тавдугаар сард өндөрлөдөг.
2026 оны хичээлийн жилд Маранта, Хан-Уул, УБ төв сүмүүд хамтран хөтөлбөрүүдээ боловсруулж, хүүхэд багачуудын бие бялдар, оюун ухаан, сүнслэг төлөвшлийг цогцоор нь хөгжүүлэх зорилгоор хэрэгжүүлэхээр боллоо.
“Мөрч” хөгжилтэй аялагч клубын хөтөлбөрт 6-16 насны хүүхдүүд хамрагддаг бөгөөд одоогоор сургалтад идэвхтэй хамрагдаж буй 50 гаруй хүүхэд, 8 мастер гайд багш нар чин сэтгэлээсээ чиглүүлэн ажиллаж байна.
Энэхүү үйл ажиллагаа нь хүүхдүүдийг зөвхөн мэдлэгтэй болгохоос гадна зөв хүн болгон төлөвшүүлэхэд чиглэдэг.“Хүүхдийг явах ёстой замаар нь сурга. Тэр хөгширсөн ч түүнээсээ хазайхгүй.” (Сургаалт үгс 22:6)

“ЦЭНХЭР БҮС” НУТАГТ АМЬДАРДАГ 100 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ НАСАЛДАГ ХҮМҮҮСТ ХИЙСЭН СУДАЛГАА

ТАНЫ ОРОЛЦОО, ИТГЭЛ, ТУУШТАЙ БАЙДАЛ НЬ ЗӨВХӨН ТОО БИШ, ХАРИН БУРХАНЫ АЖЛЫГ ДЭЛГЭРҮҮЛЭХЭД ОРУУЛАХ ҮНЭЛЖ БАРШГҮЙ ХУВЬ НЭМЭР ЮМ.
А.Энхмаа : Таны оролцоо, итгэл, тууштай байдал нь зөвхөн тоо биш, харин Бурханы ажлыг дэлгэрүүлэхэд оруулах үнэлж баршгүй хувь нэмэр юм.
-Юуны өмнө МАЧ-ны Санхүүгийн даргаар сонгогдсонд баяр хүргэе. Та өөрийгөө товчхон танилцуулна уу?
А.Энхмаа : Намайг урьж, ярилцлага авах боломж олгосонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөн энэхүү ярилцлагыг унших нийт уншигч, итгэгч ахан дүүстээ Эзэн Бурханы ивээл, удирдамж та бүхний амьдралд үргэлж дүүрэн байгаасай хэмээн ерөөе.
Монголын Адвентист Чуулганы санхүүгийн албыг хариуцан ажиллах хүндтэй бөгөөд өндөр хариуцлагатай үүргийг саяхан хүлээн аваад байна. Энэхүү ажлыг зөвхөн өөрийн мэдлэг, чадварт найдан гүйцэтгэнэ гэдэг боломжгүй тул Бурханы мэргэн удирдамж, хамтран зүтгэгчид, нийт итгэгч гишүүдийн дэмжлэг, оролцоонд тулгуурлан амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэл дүүрэн байна.
Өөрийгөө товч танилцуулвал намайг Авирмэд овогтой Энхмаа гэдэг. Би аав, ээжээс гурвуулаа. 2004 онд Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж, 2008 онд “Мандах” дээд сургуульд Хяналт-нягтлан бодогч мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан.
Би итгэлийн ариун зам ороод хэдийн 22 жил болжээ. Бурханы үйлчлэлд 18 дахь жилдээ чин сэтгэлээсээ нэгдэн зүтгэж байна. Нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Энэ хугацаанд Эзэн Бурхан намайг орхилгүй, харин олон сайхан хүмүүсээр дамжуулан удирдан чиглүүлж, шантрах, бүдрэх мөч бүрд урам өгч, дахин босгож ирсэнд нь талархал дүүрэн байна.
Бурханы үйлчлэл нь тэвчээр, тууштай байдал, итгэмжит зан чанарыг хүнээс ихээхэн шаарддаг хэмээн би итгэдэг. Иймд эдгээр үнэт чанаруудыг эрхэмлэн, хариуцсан үүрэг, үйлчлэлээ чин сэтгэлээсээ, хичээл зүтгэлтэйгээр урагшлуулан ажиллах болно.
-2026 онд ажиллах гол онцлох чиглэл тань юу байх вэ?
А.Энхмаа : Хэн нэгний заавар, чиглэл дор ажиллах нь нэг өөр ойлголт, харин тэрхүү заавар, чиглэлийг тодорхойлон өгдөг удирдлагын багийн нэг хэсэг байх нь илүү өндөр хариуцлага, бодлогын түвшний оролцоог шаарддаг билээ. Иймд цаашид урьд урьдынхаас илүүтэйгээр Эзэн Бурханы хүсэл зорилго, дуу хоолойг няхуур сонсож, аливаа шийдвэрийг ухаалгаар тунгаан хэрэгжүүлэхийг эрхэмлэн ажиллахыг зорьж байна. Хувь хүний байр суурь, онцлох байдлыг урьтал болгохоос илүүтэйгээр Чуулганы ойрын болон алсын бодлого, төлөвлөгөө, стратегийг хамтран боловсруулж, тэдгээрийг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэд дэмжин, уялдаа холбоотойгоор хамтран ажиллана гэж үзэж байна.
-Сүм чуулган руу чиглэсэн ямар ажил төлөвлөж байна вэ ?
А.Энхмаа : Монголд нийт 33 сүм байгаа ба тэдгээрийн ихэнхи нь 10 ба түүнээс дээш жил үйл ажиллагаагаа явуулж ирсэн байна. Манай сүмүүдийн хувьд өсөлт, амжилттай байсан он жилүүд ч байгаа мөн сорилт бэрхшээлүүдтэй жилүүд ч байна. Бидний маш их ярилцаж байгаа зүйл бол гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдэнтэйгээ хамтрах явдал юм. Тиймээс санхүү талын харааг нь илүү барьж ажиллах болохоор сүмүүдийнхээ санхүүгийн тал дээр нь мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах дээр анхаарч ажиллана. Сүмүүдийн санхүүгийн хараат байдлыг хэрхэн бие даасан байдал руу өөрчлөх вэ гэдэг дээр илүү бодож, төлөвлөж ажиллахыг зорьж байна.
-Сүмүүдийн санхүүжилт илүү ил тод, хүртээмжтэй болохын тулд ямар шинэ зохицуулалт хийгдэх вэ?
А.Энхмаа : Сүмүүдийн санхүүгийн байдал мэдээж ил тод, цаг хугацаандаа тайлан мэдээгээ тайлагнадаг байх ёстой. Өөрөөр хэлбэл хандив, өргөлийн мэдээ гишүүдэд жилд ядаж 1-2 удаа, сүмийн санхүүгийн орлого, зарлагын мэдээ дор хаяж 4-9 удаа сонгуульт зөвлөлдөө тайлагнадаг байвал сайн. Мэдээ, мэдээллээр хангагдаж байгаа гишүүн маань сүмийнхээ талаарх илүү сайн ойлголтыг, мөн өөрийн хийж чадах зүйлсийг тэрхүү мэдээллээс олж харж болно. Чуулганы ойрын болон алсын хараа бол нийгмийн олон хэрэгцээнд хүрэх байгууллага болон сүмүүдийг бий болгох. Эзэнийг дахин ирэх хүртэл бидний хийх хэрэгтэй зүйл олон байна. Үүнд хүрэхийн тулд бид санхүүгийн хувьд чадамжтай, гарцтай байх учиртай. Тэгвэл бидэнд байгаа нөөц боломж эсвэл бидэнд ирж болох тэрхүү боломжуудыг хэрхэн зөв зүйтэй, ухаалаг ашиглаж болох вэ, үүнээсээ үр шимийг хэрхэн бий болгох вэ гэдэг зүйлсийг бодож энэ тал руу чиглэсэн ажлуудыг хийх болно. Библийн Лук номны 14:28-30 дээр ийн хэлсэн байдаг : “Та нарын хэн чинь цамхаг барихыг хүсвэл эхлээд суугаад, үүнийг дуусгахтайгаа юу хэмээн зардлыг нь тооцоолохгүй вэ? Эс тэгвээс, суурийг нь тавьчихаад дуусгаж чадахгүйг нь харсан бүхэн түүнийг шоолж, “Энэ хүн барьж эхэлсэн ч дуусгаж чадсангүй” гэх болно.”
Тиймээс Эзэн дотор чадварлаг няравуудыг бий болгох, сургах, мөн хамтрах төлөвлөгөөтэй байна. Эзэн удирдана гэж итгэж байна.
-Нярав, Хэвлэл, ASI чиглэлийн уялдаа санхүүгийн тогтвортой байдлыг хэрхэн дэмжих вэ?
А.Энхмаа : Санхүүгийн удирдлагын ажлаас гадна дээр дурдсан хэлтсүүдийг давхар хариуцан ажиллахаар болсон. Энэ дашрамд, эдгээр үйлчлэлийг өнөөг хүртэл тууштай авч явсан үе үеийн удирдлагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Түүнчлэн тухайн хэлтсүүдийн үйл ажиллагаа, хөтөлбөр бүрд өөрийн хувь нэмэр, оролцоогоо зориулж ирсэн нийт итгэгч ахан дүүстээ гүн талархал илэрхийлэх нь зүйтэй болов уу.
Өнгөрсөн хугацаанд хэрэгжиж ирсэн сайн туршлага, үр дүнтэй ажлуудыг тасралтгүй үргэлжлүүлэн, өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан, нэгдсэн төлөвлөлтийн хүрээнд ажлаа хэрэгжүүлнэ гэж үзэж байна. Өмнөх асуултад дурдсанчлан Чуулганы хэлтэс бүрийн үүрэг, чиглэл, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа хоорондын уялдаа холбоог тодорхой харуулах нь чухал бөгөөд ингэснээр Чуулганы нэгдсэн зорилго, алсын хараа бодит биеллээ олох юм.
Иймд дээрх гурван хэлтэс нь чуулган, орон нутгийн сүмүүд болон институцуудийн эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд бодит дэмжлэг үзүүлэх чиглэлд үйл ажиллагаагаа төвлөрүүлэхээр зорьж байна. Үүний зэрэгцээ эдгээр хэлтсийн хүрээнд хэрэгжих сургалт, мэдээ мэдээллийг орон зай, цаг хугацааны хязгаарлалтгүйгээр, хаанаас ч хэзээ ч хүртээмжтэй байлгах зорилгоор цахим орчинд зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.
-Итгэгчдийн өргөл, хандивын үр өгөөжийг бодитоор нэмэгдүүлэхэд ямар бодлого баримталж байна вэ?
А.Энхмаа : Библи дээр Бурханы ажил маш олон хүмүүсийн, маш олон янзын оролцоо дэмээр явагддаг болохыг бид ажиглан харж, ойлгож болно. Адвентист Чуулганы хувьд нийт 33 сүм, тэдгээрийн итгэгч гишүүд мөн Чуулганы харъяаны байгууллагуудаас хандив өргөлийг хүлээн авч үүнийг бид Монголын болоод дэлхийн сүмийн сайн мэдээний үйлчлэлд зориулан хэрэглэдэг. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд (2021-2025) Аравны нэг өргөлөөр 79,6%, харин хандив 15,4%-н өсөлттэй байна. Энэ дашрамд өргөл, хандивтаа итгэмжтэй, хариуцлагатай, оролцоотой байдаг бүх гишүүд болоод байгууллагууддаа талархаж байгаагаа хэлмээр байна. Магадгүй гишүүд маань хандив өргөлийн өсөлт, түүний өгөөж үр дүнг харахыг хүсэж байгаа бол та өөрийн хамрагддаг сүмээ, эсвэл ажиллаж байгаа байгууллагаа, мөн чуулганаа нэг хараад, ажиглаад үзээрэй. Хэрэв танд илүү зүйлс хиймээр, бүтээмээр, магадгүй олон хүнд хүрмээр, засмаар, янзалмаар, сайжруулмаар зүйлс байна гэвэл гишүүн бүр, байгууллага бүр өргөл, хандивтаа итгэмжтэй байсан шигээ тууштай хэвээрээ байгаарай гэж хэлмээр байна. Мэдээж дээрх өсөлтийн үр өгөөж Бурханаас ирсэн хэвээрээ байгаа. Бидний үйл ажиллагаа тогтвортой явагдсаар байна, бүтээн байгуулалт, хөгжүүлэлтүүд хийгдсээр л байна.
Хэн нэгэн хүн, нэг хэлтэс, эсвэл байгууллага л энэ санхүүгийн өсөлтийг бий болгох гэж оролдож байж болох ч, үнэн хэрэгтээ хамгийн чухал нь үүнд оролцож буй та өөрөө юм. Та өргөл, хандивынхаа үнэ цэнэ, утга учир, үр нөлөөг амьдрал, үйлсээрээ мэдэрч байна уу гэдэг нь л бодит ач холбогдолтой. Үүнийг гүнээ ойлгосон хүн, хэн ч юу гэж хэлсэн байсан, эсвэл өнөөдөр ямар нэг сорилт тулгарсан байсан ч, өргөл, хандив, оролцоогоо тууштай хадгалж чадна.
Бид чуулганы зүгээс гишүүддээ зориулан мэдээ, мэдээлэл, сургалт, семинарыг бэлтгэн хүргэх бөгөөд энэ бүх хамтын хүчин чармайлт бид бүгдэд урам зориг, итгэл найдвар бэлэглэн, хамтдаа урагшлах замыг гэрэлтүүлнэ.
Таны оролцоо, итгэл, тууштай байдал нь зөвхөн тоо биш, харин Бурханы ажлыг дэлгэрүүлэхэд оруулах үнэлж баршгүй хувь нэмэр юм. Тиймээс хамтдаа, зүрх сэтгэлээ нийлүүлэн, шинэ үр дүн, шинэ амжилтыг бүтээцгээе.
-Төгсгөлд нь нийт итгэгч ахан дүүсдээ хэлэх үг болон мэндчилгээ дэвшүүлнэ үү?
А.Энхмаа : Дараах Библийн ишлэлээр би та бүхнийг мөн өөрийгөө урамшуулан, зоригжуулахыг хүсэж байна:
“Би сайн тэмцлээр тэмцсэн. Би замаа дуусгасан, итгэлээ сахисан. Ирээдүйд зөвт байдлын титэм нь надад зориулагдан зэхэгдсэн ажээ. Зөв шударга Шүүгч болох Эзэн намайг, зөвхөн намайг ч биш, Түүний үзэгдэхийг хүсэн хүлээгч бүх хүнийг бас түүгээр шагнах болно.” / 2 Тимот 4:7-8 /
Эцэст нь хэлэхэд, төгс зүйл гэж байхгүй. Учир нь бид бүгд гэмтэй, алдаатай. Биднийг дахин өөрчилж, шинэчлэх хүртэл Бурханы хүмүүст олон сорилт тэмцэл тулгарах болно. Гэхдээ хичээж, зүтгэж, оролдож, итгэмжтэй, тууштай явсан хүн бүр л шагнал хүртэх нь ойлгомжтой.
Тиймээс итгэлээ тууштай сахин, амьдралаараа харуулцгаая!
Эцэст нь, миний ярилцлагыг уншиж цаг гаргасан та бүхэнд чин сэтгэлийн талархлаа илэрхийлж байна.
Бурханы аврал, нигүүлслийн сайн үйл, аз жаргал таны болон таны гэр бүлийн амьдралд дэлгэрэх болтугай.
Ярилцсан : Ц.Хишигжаргал
Харилцаа Холбооны хэлтэс 2026.01.12.
