logo
  • Нүүр хуудас
  • Бидний тухай
  • Салбарууд
  • Хандив
  • Нийтлэл
  • Холбоо барих
logo
  • Нүүр хуудас
  • Бидний тухай
  • Салбарууд
  • Хандив
  • Нийтлэл
  • Холбоо барих
logo
  • Нүүр хуудас
  • Бидний тухай
  • Салбарууд
  • Хандив
  • Нийтлэл
  • Холбоо барих
Copyright © 2026 Монгол Христийн Сүм
logo

Бид бол Бурханы хайрыг түгээх, хөршүүддээ үйлчлэхэд зориулагдсан итгэгчдийн хамт олон юм. Бидэнтэй нэгдэж, дэлхийд эерэг нөлөө үзүүлэх эрхэм зорилгодоо хамтдаа хүрцгээе.

Сошиал сувгууд

Холбоос

  • Нүүр хуудас
  • Бидний тухай
  • Салбарууд
  • Хандив
  • Нийтлэл
  • Холбоо барих

Бидэнтэй холбогдох

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол Дүүрэг 28-р хороо 72-р байр 2 давхар

+976 70188032
khemnelmedia@gmail.com

Хурал, цуглаанууд

Бямба гараг бүр

Бямба гараг бүр 11:00 цагт

Copyright © 2026 Монгол Христийн Сүм

Бидэнтэй хамтбүтээгээрэй
ХРИСТИЙН ХАЙРЫГ ТҮГЭЭСЭН БАТНОРОВ СУМЫН АЙЛЧЛАЛ

ХРИСТИЙН ХАЙРЫГ ТҮГЭЭСЭН БАТНОРОВ СУМЫН АЙЛЧЛАЛ

2026-06-16 07:16:06
Үйл ажиллагаа

Айлчлалын хүрээнд зөвхөн сүмийн үйл ажиллагааг дэмжээд зогсохгүй, ахлагч Э.Сувданчимэгийн төрсөн нутаг болох Хэнтий аймгийн Батноров суманд иргэдэд зориулсан нийгэм, хувь хүний хөгжилд чиглэсэн үйл ажиллагааг мөн зохион байгууллаа.

6-р сарын 13-нд зургаан багийн 150 гаруй малчин иргэнийг хамруулсан “Харилцаа–Амьдралын Үндэс” сэдэвт үнэ төлбөргүй сургалт, илтгэлийг амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалт нь оролцогчдод зөв харилцаа, зөв үнэт зүйлс, итгэл найдварын тухай чухал ойлголтуудыг түгээсэн үр өгөөжтэй арга хэмжээ болсон юм.

ХРИСТИЙН ХАЙРЫГ ТҮГЭЭСЭН БАТНОРОВ СУМЫН АЙЛЧЛАЛ
ХРИСТИЙН ХАЙРЫГ ТҮГЭЭСЭН БАТНОРОВ СУМЫН АЙЛЧЛАЛ

Батноров суманд амьдардаг, сүмийн үйл ажиллагааг сонирхдог хоёр ч гэр бүлээр зочлон, Бурханы үгийг хуваалцаж, тэдний төлөө залбирч, Христийн хайрыг гэрчлэх үнэ цэнтэй боломж тохиосон юм. Түүнчлэн сүмийн гишүүн Мядагмаагийн гэр бүлээр айлчлан, нутгийн иргэдтэй нөхөрлөж, Бурханы бүтээлийн гайхамшиг болон түүний хайр, нигүүлслийн тухай сайн мэдээг түгээлээ.

ХРИСТИЙН ХАЙРЫГ ТҮГЭЭСЭН БАТНОРОВ СУМЫН АЙЛЧЛАЛ

Хэнтийн уудам тал нутаг, үзэсгэлэнт байгалийн дунд өнгөрүүлсэн эдгээр өдрүүдэд Бурханы мутар хүчтэйгээр ажиллаж, олон хүний зүрх сэтгэлд итгэлийн гал дүрэлзэн ассан мартагдахгүй мөч байлаа.

Эзэн Бурхан та бүхний хөдөлмөр, үйлчлэлийг арвин ихээр ивээж, сайн мэдээний ажил тань улам бүр өргөжин тэлэх болтугай.

Мөн та бүхнийг Хэнтий аймгийн “Итгэлийн Аян” сүм болон Батноров суманд Бурханы Үгийг хүлээн авсан хүн бүрийн төлөө залбиралдаа санаж байхыг уриалж байна.

“Тиймээс ах дүү нар минь, та нарын зүдрэл зүтгэл Эзэн дотор хоосон биш гэдгийг мэдэж, тууштай байж, гуйвж дайвалгүй, Эзэний үйл хэргээр үргэлж бялхаж бай.” (1 Коринт 15:58)

ХРИСТИЙН ХАЙРЫГ ТҮГЭЭСЭН БАТНОРОВ СУМЫН АЙЛЧЛАЛ
ХРИСТИЙН ХАЙРЫГ ТҮГЭЭСЭН БАТНОРОВ СУМЫН АЙЛЧЛАЛ

Харилцаа холбооны хэлтэс 2026.06.14

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрнэ үү

Та зөвхөн Google эрхээрээ нэвтэрч сэтгэгдэл үлдээх боломжтой.

Уншиж байна...

Холбоотой нийтлэлүүд

Холбоотой нийтлэлүүд

ЭРДЭНЭТ СҮМ  : "LIVE TO GIVE – ӨГӨХИЙН ТӨЛӨӨ АМЬДРАХ"
2026-07-20 07:41:51
admin
Үйл ажиллагаа

ЭРДЭНЭТ СҮМ : "LIVE TO GIVE – ӨГӨХИЙН ТӨЛӨӨ АМЬДРАХ"

Эрдэнэт сүм 6 дугаар сарын 29-нөөс 7 дугаар сарын 4 хооронд "Live to Give" (Өгөхийн төлөө амьдрах) уриан дор хүүхэд, залуучуудад зориулсан баярын мэдээ түгээх 7 хоногийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

Хүүхдийн хөтөлбөрийн хүрээнд Библийн түүхүүдэд суурилсан сургалт, тоглоом, магтан дуу, нөхөрлөлийн үйл ажиллагааг зохион байгуулж, өдөр бүр 20–25 хүүхдүүдийг хамруулжээ. Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан 10 гаруй шинэ хүүхэд баярын мэдээг сонсож, сүмийн үйл ажиллагаанд баяр хөөртэйгөөр оролцлоо.

Дэлгэрэнгүй унших.
“ХӨТӨЛИЙН ГЭРЭЛ” СҮМИЙН ГИШҮҮД ДУУДЛАГАА БИЕЛҮҮЛЖ, САЙН МЭДЭЭГ ТҮГЭЭЛЭЭ
2026-07-20 06:17:53
admin
Үйл ажиллагаа

“ХӨТӨЛИЙН ГЭРЭЛ” СҮМИЙН ГИШҮҮД ДУУДЛАГАА БИЕЛҮҮЛЖ, САЙН МЭДЭЭГ ТҮГЭЭЛЭЭ

2026 оны 6 дугаар сарын 16–20 өдрүүдэд “Хөтөлийн гэрэл” сүмийн хамт олон “Дуудлагаа биелүүлэх нь” уриан дор бие даан баярын мэдээ түгээх үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

Шаббатын нөхөрлөлийн хүрээнд 2026 оны 6 дугаар сарын 22-ноос 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл Канадаас хүрэлцэн ирсэн хоёр зочин пастор баярын мэдээ түгээх үйлчлэлд оролцлоо. Үйл ажиллагааны үеэр пастор Дарханбаатар орчуулагчаар ажиллав.

Дэлгэрэнгүй унших.
БУРХАНЫ ХАЙРЫГ ТҮГЭЭСЭН МИССИОНЕРҮҮД
2026-07-07 05:24:26
admin
Бидний эргэн тойронд

БУРХАНЫ ХАЙРЫГ ТҮГЭЭСЭН МИССИОНЕРҮҮД

2026 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянхайр сүмийн дэргэдэх Angelos оюутан миссионер сургалтын төвийн оюутнууд Баянхайр сүмийн пастор Э.Цолмонбаярын хамт Булган аймгийн Бүрэгхангай сумыг зорин миссионерын үйл ажиллагаа явууллаа. Багийнхан Улаанбаатар хотоос хөдөлж, нийт 295 км замыг ойролцоогоор 5–6 цагийн хугацаанд туулан Аргалант, Баянхангай, Лүн, Баяннуур, Дашинчилэн сумдаар дамжин Бүрэгхангай суманд хүрчээ.

Тус суманд 3 шөнө, 4 хоногийн хугацаанд Баянхайр сүмийн гишүүн З. Нарангаравын гэрт байрлан үйлчлэв. Энэ хугацаанд түүний гэр бүлийнхэн болох ээж, ах, ахын найз бүсгүй болон эгчийн таван хүүхэд, үеэлийн дөрвөн хүүхэд зэрэг нийт есөн хүүхэдтэй уулзан нөхөрлөж, Бурханы хайр болон сайн мэдээний талаар хуваалцаж, тэдний төлөө хамтдаа залбирлаа.

Ялангуяа 2–13 насны 9 хүүхдэд Библийн сэдвээр ярилцаж, тоглоом, нөхөрлөлийн үйл ажиллагаа зохион байгуулснаар хүүхдүүдтэй дотно нөхөрлөж чадлаа. Мөн З.Нарангаравын ээжийн эрүүл мэндийн төлөө тусгайлан залбирч, эрүүл мэндийн төлөөх үйлчлэл хийв.

Дэлгэрэнгүй унших.