logo
  • Нүүр хуудас
  • Бидний тухай
  • Салбарууд
  • Хандив
  • Нийтлэл
  • Холбоо барих
logo
  • Нүүр хуудас
  • Бидний тухай
  • Салбарууд
  • Хандив
  • Нийтлэл
  • Холбоо барих
logo
  • Нүүр хуудас
  • Бидний тухай
  • Салбарууд
  • Хандив
  • Нийтлэл
  • Холбоо барих
Copyright © 2026 Монгол Христийн Сүм
logo

Бид бол Бурханы хайрыг түгээх, хөршүүддээ үйлчлэхэд зориулагдсан итгэгчдийн хамт олон юм. Бидэнтэй нэгдэж, дэлхийд эерэг нөлөө үзүүлэх эрхэм зорилгодоо хамтдаа хүрцгээе.

Сошиал сувгууд

Холбоос

  • Нүүр хуудас
  • Бидний тухай
  • Салбарууд
  • Хандив
  • Нийтлэл
  • Холбоо барих

Бидэнтэй холбогдох

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол Дүүрэг 28-р хороо 72-р байр 2 давхар

+976 70188032
khemnelmedia@gmail.com

Хурал, цуглаанууд

Бямба гараг бүр

Бямба гараг бүр 11:00 цагт

Copyright © 2026 Монгол Христийн Сүм

Бидэнтэй хамтбүтээгээрэй
GODPOD – ЭМЭЭГИЙН МИНЬ ИТГЭЛИЙН ХАНЬ

GODPOD – ЭМЭЭГИЙН МИНЬ ИТГЭЛИЙН ХАНЬ

2026-07-01 03:40:37
Бидний эргэн тойронд

Тийм учраас бие биеийнхээ өмнө нүглээ хүлээн зөвшөөрч, бие биеийнхээ төлөө залбир. Ингэснээр та нар эдгээгдэх болой. Зөвт хүний залбирал нь үр нөлөөтэй бөгөөд ихийг гүйцэлдүүлж чадна. ( ИАКОВ 5:16 )

Хүний амьдралд зам мөрийг нь чиглүүлж, зан чанарыг нь төлөвшүүлдэг эрхэм хүмүүс бий. Тэдний нэг нь Хэнтий аймгийн Батноров сумын уугуул, өдгөө 83 насны босгыг алхаж буй Н.Сэр-Од эмээ юм.

Хэнтий сүмийн ахлагч эмээгийн хайртай охин Э.Сувдаагийн бага нас эмээтэй нь салшгүй холбоотой. Тэрээр эмээгээсээ зөвхөн халамж хайр төдийгүй хүнлэг нинжин сэтгэл, бусдад байгаа бүхнээсээ хуваалцах өгөөмөр зан, энэрэнгүй амьдралын үлгэр дуурайллаас суралцжээ.

Э.Сувдаа : "Өнөөдөр би ямар хүн болж төлөвшсөн байна, тэр бүхний суурийг эмээ минь тавьсан.  Эмээ эртлэн босож, хөдөлмөрлөдөг нэгэн байсан бөгөөд бусдад чин сэтгэлээсээ тусалдаг, гар дээрээ байгаа бүхнээ бусадтай хуваалцдаг өгөөмөр зан чанартай хүн байсан юм. "Эмээ шиг минь олон буурай Бурханы хайрыг мэдэрч, Аврагчаа танин мэдээсэй" хэмээн хүсдэгээ ч тэрээр бидэнтэй хуваалцлаа.

Харамсалтай нь хоёр жилийн өмнөөс чихрийн шижингийн хүндрэлээс болж эмээ нь хараагаа алдсан байна. Гэсэн ч энэ нь түүний итгэл найдварын төгсгөл болсонгүй.

2025 оны хоёрдугаар сард эмээгийн биеийн байдал эрс муудаж, амь нас нь тун аюултай нөхцөл байдалд орж байжээ. Ах дүү хамаатан садангууд нь лам хараар явж үзүүлж байсан бөгөөд ердөө 7 хоногийн настай хэмээн хүртэл хэлж, төрөл төрөгсөд нь цугларан уулзаж байжээ.  Ийм хүнд цаг үед Э.Сувдаа Бурханд итгэх итгэлээ орхиогүй. Тэрээр: "Би итгэлээ алдаагүй. Бурхан замыг нээнэ гэдэгт итгэсэн учраас эмээгээ хот руу авч явж, Улсын хоёрдугаар эмнэлэгт хүргэсэн." гэж дурсан ярисан юм.

Энэ хугацаанд сүмийн эмэгтэйчүүдтэй нэгдэн өдөр бүр эмээгийнх нь төлөө чин сэтгэлээсээ залбирч байлаа. Хүний нүдэнд найдвар бараг үгүй мэт санагдсан тэр мөчид Бурхан Өөрийн хүчийг харуулсан юм.

Ердөө 10 хоногийн эмчилгээний дараа эмээгийн биеийн байдал гайхалтайгаар сайжирч, эмнэлгээс гарсан нь гэр бүл, төрөл төрөгсөд төдийгүй эргэн тойрны олон хүнийг алмайруулсан юм. Энэ үйл явдлын дүнд Сувдаагийн итгэж найддаг Бурхан үнэхээр амьд бөгөөд залбиралд хариулдаг юм байна гэсэн итгэлийг олон хүний зүрхэнд төрүүлжээ.

"Бурханы хувьд боломжгүй зүйл гэж үгүй." (Лук 1:37)

GODPOD – ЭМЭЭГИЙН МИНЬ ИТГЭЛИЙН ХАНЬ

Өнөөдөр эмээ асаргаанд байдаг ч өдөр бүр Христийн сайн мэдээг сонсож, итгэлээрээ тайтгардаг болсон нь түүний амьдралын хамгийн сайхан бэлгүүдийн нэг ажээ. Хараагүй болсон ч Бурханы Үгийг сонсох боломжтой болсон нь Годпод төхөөрөмж түүний өдөр бүрийн хань, сэтгэлийн тайвшрал болсоор байна.

Э.Сувдаа : "Эмээгээ Христийн сайн мэдээ сонсон тайвширч байгааг харах бүрд сэтгэл минь амар амгалан болдог. Залбирал хэзээ ч дэмий байдаггүйг би өөрийн нүдээр харсан." хэмээн итгэл төгс өгүүлсэн юм.

Өдгөө долоон үр хүүхэд, зуу гаруй ач, гучтай энэ буурай Бурханы нигүүлслийн амьд гэрч болсоор байна. Тэрээр ойрын хугацаанд усан баталгаа хүртэх нь дамжггүй бизээ.  

Энэ бүхний ард Христийн сайн мэдээг радио, аудио төхөөрөмжөөр дамжуулан хүргэж, өндөр настнуудын амьдралд итгэл, найдвар, амар амгаланг түгээж буй үйлчлэлийн ач тус асар их гэдгийг Э.Сувдаа дахин дахин онцлон хэлсэн юм.

Тэрээр энэхүү үйлчлэлийг хэрэгжүүлж буй бүх хүмүүст чин сэтгэлийн талархлаа илэрхийлээд: "Бурханы Үгийг сонсох боломжийг эмээд минь бүрдүүлж өгсөн та бүхэнд гүнээ баярлалаа. Энэ бол зөвхөн нэг төхөөрөмж биш, харин итгэл найдвар, тайтгарал, мөнхийн амийн сайн мэдээг түгээж буй үнэт бэлэг юм." хэмээн сэтгэлийн үгээ дайлаа.

"Харин итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгээр ирдэг." (Ром 10:17)

Христэд итгэгч бид өдөр бүр Библийг судалж, хайр энэрэл, үйлс амьдралаараа гэрчилж амьдрах нь бидний эрхэм дуудлага юм.

Энэхүү гэрчлэл нь залбирал хэзээ ч талаар өнгөрдөггүй, Бурхан Өөрт нь итгэн найдсан хүмүүсийн гуйлтыг сонсдог амьд Бурхан гэдгийг дахин сануулж байна.

Иймд та бүхнийг Н.Сэр-Од эмээгийн эрүүл энх, итгэл нь улам батжин, Бурханы хайр, нигүүлслийг өдөр бүр илүү гүнзгий мэдэрч, удахгүй усан баталгаа хүртэж Эзэндээ өөрийгөө бүрэн зориулан даатгахын төлөө сэтгэл нийлүүлэн залбирахыг хүсэн уриалж байна.

"Юунд ч бүү санаа зов. Харин аливаа зүйлд залбирал ба гуйлтаар талархалтайгаар хүсэлтүүдээ Бурханд мэдүүл." (Филиппой 4:6)

GODPOD – ЭМЭЭГИЙН МИНЬ ИТГЭЛИЙН ХАНЬ

Харилцаа Холбооны хэлтэс 2026.07.01

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрнэ үү

Та зөвхөн Google эрхээрээ нэвтэрч сэтгэгдэл үлдээх боломжтой.

Уншиж байна...

Холбоотой нийтлэлүүд

Холбоотой нийтлэлүүд

ЭРДЭНЭТ СҮМ  : "LIVE TO GIVE – ӨГӨХИЙН ТӨЛӨӨ АМЬДРАХ"
2026-07-20 07:41:51
admin
Үйл ажиллагаа

ЭРДЭНЭТ СҮМ : "LIVE TO GIVE – ӨГӨХИЙН ТӨЛӨӨ АМЬДРАХ"

Эрдэнэт сүм 6 дугаар сарын 29-нөөс 7 дугаар сарын 4 хооронд "Live to Give" (Өгөхийн төлөө амьдрах) уриан дор хүүхэд, залуучуудад зориулсан баярын мэдээ түгээх 7 хоногийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

Хүүхдийн хөтөлбөрийн хүрээнд Библийн түүхүүдэд суурилсан сургалт, тоглоом, магтан дуу, нөхөрлөлийн үйл ажиллагааг зохион байгуулж, өдөр бүр 20–25 хүүхдүүдийг хамруулжээ. Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан 10 гаруй шинэ хүүхэд баярын мэдээг сонсож, сүмийн үйл ажиллагаанд баяр хөөртэйгөөр оролцлоо.

Дэлгэрэнгүй унших.
“ХӨТӨЛИЙН ГЭРЭЛ” СҮМИЙН ГИШҮҮД ДУУДЛАГАА БИЕЛҮҮЛЖ, САЙН МЭДЭЭГ ТҮГЭЭЛЭЭ
2026-07-20 06:17:53
admin
Үйл ажиллагаа

“ХӨТӨЛИЙН ГЭРЭЛ” СҮМИЙН ГИШҮҮД ДУУДЛАГАА БИЕЛҮҮЛЖ, САЙН МЭДЭЭГ ТҮГЭЭЛЭЭ

2026 оны 6 дугаар сарын 16–20 өдрүүдэд “Хөтөлийн гэрэл” сүмийн хамт олон “Дуудлагаа биелүүлэх нь” уриан дор бие даан баярын мэдээ түгээх үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

Шаббатын нөхөрлөлийн хүрээнд 2026 оны 6 дугаар сарын 22-ноос 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл Канадаас хүрэлцэн ирсэн хоёр зочин пастор баярын мэдээ түгээх үйлчлэлд оролцлоо. Үйл ажиллагааны үеэр пастор Дарханбаатар орчуулагчаар ажиллав.

Дэлгэрэнгүй унших.
БУРХАНЫ ХАЙРЫГ ТҮГЭЭСЭН МИССИОНЕРҮҮД
2026-07-07 05:24:26
admin
Бидний эргэн тойронд

БУРХАНЫ ХАЙРЫГ ТҮГЭЭСЭН МИССИОНЕРҮҮД

2026 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянхайр сүмийн дэргэдэх Angelos оюутан миссионер сургалтын төвийн оюутнууд Баянхайр сүмийн пастор Э.Цолмонбаярын хамт Булган аймгийн Бүрэгхангай сумыг зорин миссионерын үйл ажиллагаа явууллаа. Багийнхан Улаанбаатар хотоос хөдөлж, нийт 295 км замыг ойролцоогоор 5–6 цагийн хугацаанд туулан Аргалант, Баянхангай, Лүн, Баяннуур, Дашинчилэн сумдаар дамжин Бүрэгхангай суманд хүрчээ.

Тус суманд 3 шөнө, 4 хоногийн хугацаанд Баянхайр сүмийн гишүүн З. Нарангаравын гэрт байрлан үйлчлэв. Энэ хугацаанд түүний гэр бүлийнхэн болох ээж, ах, ахын найз бүсгүй болон эгчийн таван хүүхэд, үеэлийн дөрвөн хүүхэд зэрэг нийт есөн хүүхэдтэй уулзан нөхөрлөж, Бурханы хайр болон сайн мэдээний талаар хуваалцаж, тэдний төлөө хамтдаа залбирлаа.

Ялангуяа 2–13 насны 9 хүүхдэд Библийн сэдвээр ярилцаж, тоглоом, нөхөрлөлийн үйл ажиллагаа зохион байгуулснаар хүүхдүүдтэй дотно нөхөрлөж чадлаа. Мөн З.Нарангаравын ээжийн эрүүл мэндийн төлөө тусгайлан залбирч, эрүүл мэндийн төлөөх үйлчлэл хийв.

Дэлгэрэнгүй унших.