logo
  • Нүүр хуудас
  • Бидний тухай
  • Салбарууд
  • Хандив
  • Нийтлэл
  • Холбоо барих
logo
  • Нүүр хуудас
  • Бидний тухай
  • Салбарууд
  • Хандив
  • Нийтлэл
  • Холбоо барих
logo
  • Нүүр хуудас
  • Бидний тухай
  • Салбарууд
  • Хандив
  • Нийтлэл
  • Холбоо барих
Copyright © 2026 Монгол Христийн Сүм
logo

Бид бол Бурханы хайрыг түгээх, хөршүүддээ үйлчлэхэд зориулагдсан итгэгчдийн хамт олон юм. Бидэнтэй нэгдэж, дэлхийд эерэг нөлөө үзүүлэх эрхэм зорилгодоо хамтдаа хүрцгээе.

Сошиал сувгууд

Холбоос

  • Нүүр хуудас
  • Бидний тухай
  • Салбарууд
  • Хандив
  • Нийтлэл
  • Холбоо барих

Бидэнтэй холбогдох

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол Дүүрэг 28-р хороо 72-р байр 2 давхар

+976 70188032
khemnelmedia@gmail.com

Хурал, цуглаанууд

Бямба гараг бүр

Бямба гараг бүр 11:00 цагт

Copyright © 2026 Монгол Христийн Сүм

Бидэнтэй хамтбүтээгээрэй
ХЭНТИЙ ДЭХ “ИТГЭЛИЙН АЯН” СҮМД ЕРӨӨЛ ДҮҮРЭН ӨДРҮҮД ӨРНӨЛӨӨ

ХЭНТИЙ ДЭХ “ИТГЭЛИЙН АЯН” СҮМД ЕРӨӨЛ ДҮҮРЭН ӨДРҮҮД ӨРНӨЛӨӨ

2026-06-16 05:23:36
Үйл ажиллагаа

2026 оны 6-р сарын 12–14-ний өдрүүдэд Монголын Адвентист Чуулганы удирдлагууд болон оффисын ажилтнуудын ээлжит айлчлал нь Хэнтий аймгийн Чингис хотод байрлах “Итгэлийн Аян” сүм байлаа. Энэ өдрүүдэд Бурханы хайр, нигүүлсэл онцгойгоор илэрч, олон хүний амьдралд шинэ итгэл, шинэ найдвар бэлэглэсэн ерөөлтэй үйл явдлууд өрнөжээ.

ХЭНТИЙ ДЭХ “ИТГЭЛИЙН АЯН” СҮМД ЕРӨӨЛ ДҮҮРЭН ӨДРҮҮД ӨРНӨЛӨӨ

Сүмийн ахлагч Э.Сувданчимэг өөрийн нөөц боломжоо дайчлан, ойр дотны хамтран зүтгэгчдэдээ уриалан сайн мэдээний үйл ажиллагааг тууштай зохион байгуулж иржээ. Үүний үр дүнд хүүхэд багачууд, ахмад настнууд зэрэг олон хүн сүмийн үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдаж, 8 хүн Есүс Христийг дагахаар шийдвэр гаргасан бөгөөд тэднээс 4 нь Эзэн Есүсийг хувийн Аврагчаа хэмээн хүлээн авч, усан баталгаа хүртлээ.

ХЭНТИЙ ДЭХ “ИТГЭЛИЙН АЯН” СҮМД ЕРӨӨЛ ДҮҮРЭН ӨДРҮҮД ӨРНӨЛӨӨ
ХЭНТИЙ ДЭХ “ИТГЭЛИЙН АЯН” СҮМД ЕРӨӨЛ ДҮҮРЭН ӨДРҮҮД ӨРНӨЛӨӨ

Ахлагч Э.Сувданчимэгийн гал цогтой, тууштай үйлчлэл эдгээр өдрүүдэд онцгой тод харагдаж байлаа. Ялангуяа түүний нөхөр Л.Баттөмөр Есүс Христийг дагахаар шийдвэр гарган баптисм хүртсэн нь энэхүү айлчлалын хамгийн баярт үйл явдлуудын нэг болсон юм. Тэдний гэр бүлээр дамжуулан Эзэн Бурхан олон хүнд хүрч ажиллаж байгаа нь бахархал төрүүлж байлаа.

ХЭНТИЙ ДЭХ “ИТГЭЛИЙН АЯН” СҮМД ЕРӨӨЛ ДҮҮРЭН ӨДРҮҮД ӨРНӨЛӨӨ
ХЭНТИЙ ДЭХ “ИТГЭЛИЙН АЯН” СҮМД ЕРӨӨЛ ДҮҮРЭН ӨДРҮҮД ӨРНӨЛӨӨ
ХЭНТИЙ ДЭХ “ИТГЭЛИЙН АЯН” СҮМД ЕРӨӨЛ ДҮҮРЭН ӨДРҮҮД ӨРНӨЛӨӨ

Шаббатын хүндэтгэлийн цуглааны үеэр хүүхэд багачууд Библийн сургамжит түүхүүдийг сонсож, урам зориг хайрласан гэрчлэлүүдээр дамжуулан Бурханы хайрыг мэдэрсэн юм. Гэр бүл, Эмэгтэйчүүдийн хэлтсийн захирал Ц.Отгонтуяа Эзэний Үгийг тунхаглаж, гэр бүл, итгэл, найдварын тухай сэтгэл хөдөлгөм номлол айлдсан нь сүмийн гишүүдэд гүн сэтгэгдэл төрүүлж, Бурхантай улам ойртох хүсэл тэмүүллийг сэргээсэн юм.

ХЭНТИЙ ДЭХ “ИТГЭЛИЙН АЯН” СҮМД ЕРӨӨЛ ДҮҮРЭН ӨДРҮҮД ӨРНӨЛӨӨ
ХЭНТИЙ ДЭХ “ИТГЭЛИЙН АЯН” СҮМД ЕРӨӨЛ ДҮҮРЭН ӨДРҮҮД ӨРНӨЛӨӨ

Энэхүү үйлчлэлийн оргил мөчүүдийн нэг нь Хэрлэн голын эрэг дээр болсон усан баталгааны ёслол байлаа. Монголын Адвентист Чуулганы ерөнхийлөгч Б.Болдын үйлдсэн ариун ёслолоор дөрвөн хүн Есүс Христийг Аврагчаа хэмээн хүлээн зөвшөөрч, шинэ амьдралын замд хөл тавилаа. Тэнгэр элчүүдийн баяр хөөртэй адил чуулганы гэр бүл бүхэлдээ баярлан талархаж, Бурханы авралын хүчийг хамтдаа гэрчилсэн онцгой өдөр байлаа. “ЭЗЭН агуу үйлсийг бидний төлөө үйлдсэн тул бид баяр хөөрөөр дүүрсэн билээ.” (Дуулал 126:3)

Харилцаа холбооны хэлтэс 2026.06.14

ХЭНТИЙ ДЭХ “ИТГЭЛИЙН АЯН” СҮМД ЕРӨӨЛ ДҮҮРЭН ӨДРҮҮД ӨРНӨЛӨӨ

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрнэ үү

Та зөвхөн Google эрхээрээ нэвтэрч сэтгэгдэл үлдээх боломжтой.

Уншиж байна...

Холбоотой нийтлэлүүд

Холбоотой нийтлэлүүд

GODPOD – ЭМЭЭГИЙН МИНЬ ИТГЭЛИЙН ХАНЬ
2026-07-01 03:40:35
admin
Бидний эргэн тойронд

GODPOD – ЭМЭЭГИЙН МИНЬ ИТГЭЛИЙН ХАНЬ

Тийм учраас бие биеийнхээ өмнө нүглээ хүлээн зөвшөөрч, бие биеийнхээ төлөө залбир. Ингэснээр та нар эдгээгдэх болой. Зөвт хүний залбирал нь үр нөлөөтэй бөгөөд ихийг гүйцэлдүүлж чадна. ( ИАКОВ 5:16 )

Хүний амьдралд зам мөрийг нь чиглүүлж, зан чанарыг нь төлөвшүүлдэг эрхэм хүмүүс бий. Тэдний нэг нь Хэнтий аймгийн Батноров сумын уугуул, өдгөө 83 насны босгыг алхаж буй Н.Сэр-Од эмээ юм.

Хэнтий сүмийн ахлагч эмээгийн хайртай охин Э.Сувдаагийн бага нас эмээтэй нь салшгүй холбоотой. Тэрээр эмээгээсээ зөвхөн халамж хайр төдийгүй хүнлэг нинжин сэтгэл, бусдад байгаа бүхнээсээ хуваалцах өгөөмөр зан, энэрэнгүй амьдралын үлгэр дуурайллаас суралцжээ.

Э.Сувдаа : "Өнөөдөр би ямар хүн болж төлөвшсөн байна, тэр бүхний суурийг эмээ минь тавьсан.  Эмээ эртлэн босож, хөдөлмөрлөдөг нэгэн байсан бөгөөд бусдад чин сэтгэлээсээ тусалдаг, гар дээрээ байгаа бүхнээ бусадтай хуваалцдаг өгөөмөр зан чанартай хүн байсан юм. "Эмээ шиг минь олон буурай Бурханы хайрыг мэдэрч, Аврагчаа танин мэдээсэй" хэмээн хүсдэгээ ч тэрээр бидэнтэй хуваалцлаа.

Харамсалтай нь хоёр жилийн өмнөөс чихрийн шижингийн хүндрэлээс болж эмээ нь хараагаа алдсан байна. Гэсэн ч энэ нь түүний итгэл найдварын төгсгөл болсонгүй.

2025 оны хоёрдугаар сард эмээгийн биеийн байдал эрс муудаж, амь нас нь тун аюултай нөхцөл байдалд орж байжээ. Ах дүү хамаатан садангууд нь лам хараар явж үзүүлж байсан бөгөөд ердөө 7 хоногийн настай хэмээн хүртэл хэлж, төрөл төрөгсөд нь цугларан уулзаж байжээ.  Ийм хүнд цаг үед Э.Сувдаа Бурханд итгэх итгэлээ орхиогүй. Тэрээр: "Би итгэлээ алдаагүй. Бурхан замыг нээнэ гэдэгт итгэсэн учраас эмээгээ хот руу авч явж, Улсын хоёрдугаар эмнэлэгт хүргэсэн." гэж дурсан ярисан юм.

Энэ хугацаанд сүмийн эмэгтэйчүүдтэй нэгдэн өдөр бүр эмээгийнх нь төлөө чин сэтгэлээсээ залбирч байлаа. Хүний нүдэнд найдвар бараг үгүй мэт санагдсан тэр мөчид Бурхан Өөрийн хүчийг харуулсан юм.

Ердөө 10 хоногийн эмчилгээний дараа эмээгийн биеийн байдал гайхалтайгаар сайжирч, эмнэлгээс гарсан нь гэр бүл, төрөл төрөгсөд төдийгүй эргэн тойрны олон хүнийг алмайруулсан юм. Энэ үйл явдлын дүнд Сувдаагийн итгэж найддаг Бурхан үнэхээр амьд бөгөөд залбиралд хариулдаг юм байна гэсэн итгэлийг олон хүний зүрхэнд төрүүлжээ.

"Бурханы хувьд боломжгүй зүйл гэж үгүй." (Лук 1:37)

Дэлгэрэнгүй унших.
"ONE VOICE 27" – "НЭГ ДУУ ХООЛОЙ, НЭГ ЗОРИЛГО, НЭГ ИТГЭЛ"
2026-06-29 05:13:27
admin
Үйл ажиллагаа

"ONE VOICE 27" – "НЭГ ДУУ ХООЛОЙ, НЭГ ЗОРИЛГО, НЭГ ИТГЭЛ"

"Нэг дуу хоолой, нэг зорилго, нэг итгэл" уриан дор зохион байгуулагдсан "One Voice 27" үйл ажиллагааны хүрээнд AIIAS их сургуулиас хүрэлцэн ирсэн багийнхан 2026 оны 5 дугаар сарын 29-нөөс 6 дугаар сарын 4-ний өдрүүдэд Хөтөл сүмд олон төрлийн сургалт, семинар, сайн дурын үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй унших.
“MISSION TRIP”  БАГ "ТОЛГОЙТ" СҮМТЭЙ ХАМТРАН 10 ХОНОГИЙН СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-06-26 05:58:02
admin
Үйл ажиллагаа

“MISSION TRIP” БАГ "ТОЛГОЙТ" СҮМТЭЙ ХАМТРАН 10 ХОНОГИЙН СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

AIIAS их сургуулиас хүрэлцэн ирсэн “MISSION TRIP”  багийн гишүүд Толгойт сүмтэй хамтран 2026 оны 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 8-ны өдрүүдэд Бурханы хайрыг түгээж мэдрүүлсэн 10 хоногийн сургалт семинарыг  амжилттай зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй унших.