CHURCH
  • Нүүр хуудас
  • Тухай
  • Салбарууд
  • Хандив
  • Блог
  • Холбоо барих
CHURCH
  • Нүүр хуудас
  • Тухай
  • Салбарууд
  • Хандив
  • Блог
  • Холбоо барих
CHURCH
  • Нүүр хуудас
  • Тухай
  • Салбарууд
  • Хандив
  • Блог
  • Холбоо барих
Copyright © 2026 Монгол Христийн Сүм
CHURCH

Бид бол Бурханы хайрыг түгээх, хөршүүддээ үйлчлэхэд зориулагдсан итгэгчдийн хамт олон юм. Бидэнтэй нэгдэж, дэлхийд эерэг нөлөө үзүүлэх эрхэм зорилгодоо хамтдаа хүрцгээе.

Сошиал сувгууд

Холбоос

  • Нүүр хуудас
  • Тухай
  • Салбарууд
  • Хандив
  • Блог
  • Холбоо барих

Бидэнтэй холбогдох

123 Main St, Anytown, USA

+976 70000000
info@yourchurch.com

Хүний бүтээгдэхүүн

Ням гараг

Ням гараг бүр 10:00 цагт

Даваа гараг

Даваа гараг бүр 10:00 цагт

Copyright © 2026 Монгол Христийн Сүм

Бидэнтэй хамтбүтээгээрэй
ИЛДОН СОН : УЧИР НЬ БИД БОЛ ХРИСТИЙН ЭЛЧ НАР. ТИЙМЭЭС ЯВЦГААЯ, ҮЙЛЧИЛЦГЭЭЕ, ХУВААЛЦЪЯ.

ИЛДОН СОН : УЧИР НЬ БИД БОЛ ХРИСТИЙН ЭЛЧ НАР. ТИЙМЭЭС ЯВЦГААЯ, ҮЙЛЧИЛЦГЭЭЕ, ХУВААЛЦЪЯ.

2026-04-10 05:20:43
Үйл ажиллагаа

“World Ambassadors Day” буюу "Дэлхийн Элч нар”-ын өдрийг Монголд, Африкт, Индонезид, Австралид гээд дэлхийн өнцөг булан бүрт байгаа итгэгч олон мянган залуучууд тэмдэглэн өнгөрүүллээ.  Тэд нэгэн зорилго хүслийн дагуу Тэнгэрлэг Эцгээ хамтдаа магтан, залбирч байна.

 

Залуус Нэг итгэл. Нэг дуудлага уриатайгаар энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.  

 

Энгийн нэг тодорхойлолтоор бол ЭЛЧ гэдэг нь нэг улс өөрийн албан ёсны төлөөлөгчийг өөр улсад илгээхийг хэлдэг.

 

Харин итгэгч бидний хувьд энэ ойлголт илүү гүн гүнзгий утгатай. "Иймээс бид Христийн төлөөх элчин сайд юм хэмээн 2 Коринт 5:20-д бичсэнчлэн бид зөвхөн итгэгчид биш, илгээгдсэн хүмүүс гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Бидний үг, үйлдэл, бусадтай харьцаж байгаа байдал, амьдрал гээд бүгд Христийг илэрхийлдэг байх учиртай. Христ энэ дэлхийд хүмүүст үйлчилсээр байсныг мартаж болохгүй.

 

Залуу хүмүүс заримдаа ингэж боддог  "Би пастор хүн биш, юу хэлэхээ мэдэхгүй байна" гэж… ”Гэхдээ үгнээс илүү үйлдлээрээ харуулдаг байх нь хамгийн чухал” гэдгийг санаарай.

 

Есүс шавь нартаа "Та нар бол энэ дэлхийн давс ба гэрэл хэмээн хэлсэн байдаг. Мэдээж давс бол хоолонд амт оруулдаг. Гэрэл харанхуйг гэрэлтүүлдэг.

 

Залуус та бүхэн сургуульдаа, нийгэмдээ, гэр бүлдээ Христийн хайрыг амьдралаараа харуулах учиртай. Заримдаа хүмүүс бидний үгийг мартдаг ч үйлдлийг хэзээ ч мартдаггүй.

 

1991 онд анхны миссионерууд Монголд ирсэн. Тэд хүйтэн цаг агаартай, соёл түүх уламжлалыг сайн мэдэхгүй байсан ч огтхон ч эргэлзэлгүйгээр Бурханд үйлчилж эхэлсэн байдаг.  Энэ түүхийг үргэлжлүүлэх хүмүүс бол залуус та бүхэн.

Залуус та нар ирээдүйд сүм чуулганаа авч явах өнөөдрийн сүм, маргаашийн удирдагчид юм. Тиймээс “Дараа нь” гэж хэлэх биш яг одоо босч, оролцох цаг нь ирсэн байна. Та бүхэн жижиг алхмаас эхлээрэй.

Дотны найзаа анхааралтай сонс, урамшуул, үйлчил. Эдгээр жижиг зүйлс Бурханы хаанчлалыг тэлэхэд таныг хөтлөн дагуулах болно.  

 

Учир нь бид бол Христийн Элч нар. Тиймээс явцгаая, үйлчилье, хуваалцъя хэмээн залуус та бүхэнд уриалж байна.

 

Харилцаа Холбооны хэлтэс 2026.04.10

ИЛДОН СОН : УЧИР НЬ БИД БОЛ ХРИСТИЙН ЭЛЧ НАР. ТИЙМЭЭС ЯВЦГААЯ, ҮЙЛЧИЛЦГЭЭЕ, ХУВААЛЦЪЯ.

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрнэ үү

Та зөвхөн Google эрхээрээ нэвтэрч сэтгэгдэл үлдээх боломжтой.

Уншиж байна...

Холбоотой нийтлэлүүд

Холбоотой нийтлэлүүд

ХӨТӨЛИЙН “ГЭРЭЛ” СҮМИЙН 4-Р САРЫН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
2026-05-05 05:27:22
admin
Үйл ажиллагаа

ХӨТӨЛИЙН “ГЭРЭЛ” СҮМИЙН 4-Р САРЫН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

“Хөтөлийн гэрэл” сүмийн хамт олон 4-р сарыг “Библийг зохистой уншихуй” уриан дор утга учиртай, үр бүтээл дүүрэн өнгөрүүлжээ. Сарын турш гишүүдийн оролцоо, идэвх санаачилга онцгой байж, сүнслэг өсөлт, хамтын нэгдлийг бэхжүүлэх олон ажлууд амжилттай хэрэгжсэн байна.

Сарын онцлох үйл явдлын нэг нь сүмийн гишүүн 80 настай Эрдэнэбат ахын урам зориг хайрласан номлол байлаа. Түүний амьдралын туршлага, итгэл дүүрэн үгс нь оролцогчдод гүн сэтгэгдэл төрүүлж, залуу үед үлгэр дуурайл үзүүлсэн ач холбогдолтой үйл явдал болсон юм.

Мөн Шаббат хичээлийг тогтмол уншиж, амьдралдаа хэрэгжүүлэх зорилгоор тусгай хуваарийн дагуу хүн бүр өөрийн хариуцсан хэсгийг авч яван, хамтын оролцоог нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь онцлог байлаа.

Хүүхдийн ангид багш Д. Тунгалаг, Т. Долгорсүрэн нар хичээл зааж, бяцхан суралцагчдыг сүнслэг боловсролд хөтлөн, тэдний хөгжилд чухал хувь нэмэр орууллаа.

Түүнчлэн 4-р сарын турш өглөө бүр 06:30 цагт “Ерөөлийн уулан дээрх сургааль” номоор тасралтгүй лайв хичээл зохион байгуулж, гишүүдийг өглөөг утга учиртай эхлүүлэхэд дэмжлэг үзүүлжээ. Үүний зэрэгцээ 07:30 цагт “Эцэг өвгөд ба эш үзүүлэгч” номыг тогтмол судалж, мэдлэгээ гүнзгийрүүлжээ.

Онлайн орчинд ч гишүүдийн оролцоо идэвхтэй байж, Ганчимэг, Оюунаа, Тунгалаг нар болон бусад гишүүд өдөр бүр Библийн үгийг ээлжлэн хуваалцаж, олон нийтийг урамшуулжээ.

Ийнхүү “Хөтөлийн гэрэл” сүмийнхэн 4-р сарыг хамтын хичээл зүтгэл, итгэл сэтгэлээр дүүрэн өнгөрүүлж, ирэх саруудад улам ихийг бүтээх эрч хүчийг хуримтлуулжээ.

Харилцаа Холбооны хэлтэс 2026.05.05

Дэлгэрэнгүй унших.
“НАС БОЛ ТОО” : АХМАДЫН ФИТНЕССИЙН 1 САРЫН ГАЙХАЛТАЙ ҮР ДҮН
2026-05-01 03:21:39
admin
Үйл ажиллагаа

“НАС БОЛ ТОО” : АХМАДЫН ФИТНЕССИЙН 1 САРЫН ГАЙХАЛТАЙ ҮР ДҮН

Ахмадын фитнесс ангид хамрагдсан ахмадууд Нөлөөллийн төв нээгдсэнээс хойш тогтмол хичээллэж, нэг сарын хугацаанд гарсан өөрчлөлт, үр дүнгээ дүгнэсэн өдөр боллоо. 65–75 насны оролцогчид биеийн үзүүлэлтүүдээ хэмжүүлж, бодит ахиц дэвшлээ харсан нь онцлох үйл явдал байв.

Нэг сарын хугацаанд булчингийн масс нэмэгдэж, илүүдэл өөх багасч, жин эрүүл, зөв аргаар хасагдсан нь ажиглагдлаа. Богино хугацаанд ийм мэдэгдэхүйц үр дүн гарсан нь ахмадуудад урам зориг өгч, цаашид идэвхтэй хичээллэх хүсэл эрмэлзлийг улам нэмэгдүүлжээ.

Өмнө нь их даарч, зузаан хувцасладаг байсан бол одоо нимгэн хувцастай дасгал хийх боломжтой болсон нь цусны эргэлт сайжирсны илрэл юм. Мөн нойрны чанар сайжирч, биеийн ерөнхий байдал мэдэгдэхүйц дээрдсэн талаар оролцогчид онцолсон байна.

Оролцогчдын сэтгэгдэл

Л.Мөнх-Эрдэнэ (Амгалан сүм)
“Дасгал хөдөлгөөнд хамрагдаад нэг сар болж байна. Энэ хугацаанд жин хасаж, өөхний хэмжээ буурч, булчингийн масс нэмэгдсэн. Цусан дахь сахарын хэмжээ 6.3-аас 5.2 болж буурсан нь хамгийн том ахиц байлаа. Хүчний дасгал тогтмол, зөв хийх нь жин хасахад хамгийн үр дүнтэйг ойлгож авсан. Ийм боломж бүрдүүлсэн чуулганы хамт олонд маш баярлалаа.”

Н.Одсүрэн (УБ төв сүм)
“Багшийн зааварчилгаатай дасгал хийх нь маш чухал юм байна гэдгийг ойлголоо. Өөрөө хийхэд үр дүн бага байсан бол зөв техникээр, тогтмол хийснээр булчин нэмэгдэж, жин хасагдсан. Бие хөнгөрч, сэтгэл санаа ч өөдрөг болсон. Нас бол тоо гэдгийг үнэхээр мэдэрлээ.”

Т.Эрдэнэцоо (Төв сүм)
“Дасгал хийснээр бие хөнгөрч, бүсэлхийн тойрог багассан. Булчингийн масс нэмэгдсэнд баяртай байна. Цаашид дасгалаа тууштай үргэлжлүүлж, эрүүл амьдралын хэв маягаа хадгална гэж бодож байна.”

М.Уранчимэг (УБ төв сүм)
“Нэг сарын хугацаанд маш сайхан өөрчлөлт гарлаа. Булчингийн масс нэмэгдэж, нойр сайжирсан. Бие хөнгөрч, эрч хүчтэй болсон нь хамгийн том өөрчлөлт байлаа.”

Ш.Цэрэн-Янжин (Төв сүм)
“Дасгалд хамрагдахаас өмнө хаван ихтэй, амьсгаа давчиддаг байсан бол одоо хаван буурч, амьсгал хэвийн болсон. Зүрх дэлсэхээ больж, толгой өвдөх нь ч багассан. Өмнө нь даардаг байсан бол одоо даарахаа больсон. Дасгал хөдөлгөөн хүний амьдралд ямар чухал болохыг өөрийн биеэр мэдэрлээ.”


Ахмадын фитнесс хөтөлбөр нь богино хугацаанд ч бодит, эерэг үр дүн өгдөг болохыг энэхүү нэг сарын туршлага харууллаа. Эрүүл мэндээ сайжруулах, идэвхтэй амьдрах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү хөтөлбөр нээлттэй бөгөөд “Нас бол зүгээр л тоо” гэдгийг оролцогчид өөрсдийн биеэр батлан харууллаа.

Дэлгэрэнгүй унших.
ЭРДЭНЭТ СҮМ БИЕ ДААСАН, НӨЛӨӨЛЛИЙН ТӨВ БОЛОХ ЗОРИЛГОО ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
2026-04-28 07:16:59
admin
Үйл ажиллагаа

ЭРДЭНЭТ СҮМ БИЕ ДААСАН, НӨЛӨӨЛЛИЙН ТӨВ БОЛОХ ЗОРИЛГОО ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Эрдэнэт сүм сүүлийн үед зөвхөн дотоод үйл ажиллагаандаа анхаарахаас гадна нийгэмд нөлөөлөхүйц, бие даасан сүм болох зорилго тавин ажиллаж байна. Энэ хүрээнд сүмдээ тогтвортой санхүүгийн эх үүсвэр бүрдүүлж, өөрсдийн хуримтлалтай болох алхмуудыг хийж эхэлжээ. Сүмийн зүгээс Бурханы хүсэл, төлөвлөгөөтэй нэгдэн ажиллахыг эрмэлзэж байгаа бөгөөд цаашид үйл ажиллагаа илүү өргөнөөр харж залбирч байна.

Өмнө нь хүүхдийн ангиа тохижуулж, түүгээр дамжуулан санхүүгийн эх үүсвэр бий болгох хүсэл тээж явсан бол одоо энэ нь бодит ажил хэрэг болж байна. Сүмийн заалыг Ням гаригийн сүмд түрээслүүлснээр орлогын эх үүсвэр нэмэгдэж, цаашдын боломжууд нээгдэж байгаа юм. Мөн шинээр нэмэгдсэн түрээслэгчтэй хамтран хүүхдийн ангиа бага багаар засаж, сайжруулах боломж олдож “Бурхан үнэхээр гайхалтайгаар ажиллаж байна” хэмээн онцолсон юм.

Өнөөдрийн жижиг мэт санагдах алхмууд ирээдүйн том үр жимсний эхлэл болж, зөвхөн санхүүгийн бие даасан байдал төдийгүй олон хүнд хүрч үйлчлэх нөлөөллийн төв болох замыг нээж байгаа нь дамжиггүй бизээ.

Мөн Эрдэнэт сүмийн хамт олон ахлагч М.Ариунааг эзгүйд ч библи судлалаа бүлгээрээ судлан итгэмжтэйгээр үйлчилсээр байна. Тэд хамгийн сүүлд "Бардам зан ба Даруу байдал" хичээлийг гүнзгийрүүлэн судалжээ. Сүмийн гишүүдээ нэгдсэн зохион байгуулалтад оруулсан Алюша, Мандах, Буяндэлгэр, Гандолгор Бадарч та бүхнээр бахархаж байна. Бурхан та бүхнийг удирдан чиглүүлэх болтугай.

Харилцаа Холбооны хэлтэс 2026.04.28.

Дэлгэрэнгүй унших.