ЭРДЭНЭТ СҮМ : ХАРИЛЦАА ХОЛБООГОО ӨРГӨТГӨХ ЗОРИЛТЫГ ДЭВШҮҮЛЖ БАЙНА

ЭРДЭНЭТ СҮМ : ХАРИЛЦАА ХОЛБООГОО ӨРГӨТГӨХ ЗОРИЛТЫГ ДЭВШҮҮЛЖ БАЙНА

2026-04-08 02:22:09
Үйл ажиллагаа

Эрдэнэт сүмийн гишүүд зөвлөлийн хурлаа зохион байгуулж, шинэ зөвлөлийн бүрэлдэхүүнээ сонголоо. Зөвлөлийн бүрэлдэхүүнд Ариунаа, Бямбажав, Алёша нар үйлчлэхээр сонгогдлоо.

Хүүхдийн ангид Ариунтунгалаг, Мөрч клубт Болор-Эрдэнэ нар өөрсдийн хүсэлтээр сайн дураараа үйлчлэхээр боллоо.

Нэгдүгээр сард сүмийн залбирлын өдрийг амжилттай зохион байгууллаа. Мөн шаббат хичээлийн материалыг цахимд сүмийн группдээ тогтмол байршуулж байна. Үүний үр дүнд сүмээс холдсон, ирэх боломжгүй гишүүдэд шаббат хичээлийг хүргэж байгаа нь онцлох давуу тал болж байна.

Сүмийн долоо хоногийн хөтөлбөрүүд тогтмол явагдаж байгаа бөгөөд мягмар гарагт Библи судлалыг “Шинэ гараа” номоос, пүрэв гарагт эсийн бүлгийн хүрээнд “Адвентист гэр бүл” номыг тус тус судалж байна.

Мөн айлчлал болон “Тоннги” эмчилгээний үйлчлэлээр дамжуулан шинэ хүмүүст хүрч, тэднийг сүмдээ урьж, нөхөрлөн дотносож байна.

Долоо хоног бүр айл өрхөөр айлчлал хийснээр гишүүдийн хоорондын холбоо, халамж, нөхөрлөлийг бэхжүүлж, сүмийн үйл ажиллагааг гишүүд болон шинэ хүмүүст тогтмол хүргэж ажиллажээ. Сүмдээ удаан хугацаанд ирээгүй гишүүдийг идэвхжүүлж, буцан ирэх урилгыг хүргэснээр тэд дахин сүмдээ ирж байна.

МАЧ-аас өгсөн хүнсний будааг гишүүд үнэ төлбөргүй авахын оронд сүмээ дэмжих сэтгэлээр килограмм тутмыг 500 төгрөгөөр авч, сүмийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулж байна. Мөн Бүрэнбүст багт нэг хайрцаг будаа хандивлан хамтын ажиллагааг дэмжлээ.

Номлол, их цэвэрлэгээ, шаббат өдрийн хамтын хоол зэрэг үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж, гишүүд идэвхтэй оролцож байна.

Мөн лхагва гараг бүрийн 18:00–20:30 цагт, ням гарагт өглөө болон оройн цагуудад сүмийн байрыг түрээсээр ашиглуулах үйл ажиллагаа тогтмол явагдаж байна. Энэхүү үйл ажиллагаа нь сүмийн санхүүгийн тогтвортой байдлыг дэмжихээс гадна олон нийтэд сүмийн орчныг танилцуулах, харилцаа холбоог өргөжүүлэхэд эерэг нөлөө үзүүлэхээр зорин ажиллаж байна.

Харилцаа Холбооны хэлтэс 2026.04.08

ЭРДЭНЭТ СҮМ : ХАРИЛЦАА ХОЛБООГОО ӨРГӨТГӨХ ЗОРИЛТЫГ ДЭВШҮҮЛЖ БАЙНАЭРДЭНЭТ СҮМ : ХАРИЛЦАА ХОЛБООГОО ӨРГӨТГӨХ ЗОРИЛТЫГ ДЭВШҮҮЛЖ БАЙНА