Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Илчлэлт” сүмийн дэргэдэх хүүхдийн зургийн дугуйлангийн нэг сарын ажлын үр дүнг харуулсан “Бяцхан зураачдын ертөнцөөр” тайлант үзэсгэлэн амжилттай зохион байгуулагдлаа.
Тус үзэсгэлэнд дугуйлангийн 14 суралцагч оролцож, өөрсдийн бүтээсэн өнгө будгийн баялаг ертөнцийг гэр бүл, дотны хүмүүстэйгээ хуваалцсан юм. Ердөө ганцхан сарын хугацаанд хүүхдүүд авьяас чадвараа нээн хөгжүүлж, сонирхолтой, өвөрмөц уран бүтээлүүд туурвисан нь арга хэмжээний онцлох хэсэг байлаа.
Арга хэмжээний үеэр зургийн багш Шүрэнцэцэг “Уран зураг хүүхдийн төлөвшил, сурах идэвхд хэрхэн нөлөөлдөг вэ?” сэдвээр эцэг эхчүүдэд зориулсан мэдээлэл, зөвлөгөө өгсөн бол сүмийн ахлагч Л.Болор-Эрдэнэ “Илчлэлт” сүмийн үйл ажиллагаа болон Библийн үнэ цэнийн талаар танилцуулга хийлээ.
Тус зургийн дугуйлан 6–16 насны хүүхдүүдийг хоёр насны ангиллаар хүлээн авч, өглөө болон оройн ээлжээр хичээллэж байгаа билээ.
Хэрэв та тус дугуйланд хүүхдээ бүртгүүлэхийг хүсвэл 9564-8315, 9507-6599 холбогдоорой.
Хаяг : Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, 5 дугаар гудамж, 261 тоот
(60 дугаар сургуулийн баруун талд, “Илчлэлт” сүм)
Харилцаа Холбооны хэлтэс 2026.04.20.



