CHURCH
  • Нүүр хуудас
  • Тухай
  • Салбарууд
  • Хандив
  • Блог
  • Холбоо барих
CHURCH
  • Нүүр хуудас
  • Тухай
  • Салбарууд
  • Хандив
  • Блог
  • Холбоо барих
CHURCH
  • Нүүр хуудас
  • Тухай
  • Салбарууд
  • Хандив
  • Блог
  • Холбоо барих
Copyright © 2026 Монгол Христийн Сүм
CHURCH

Бид бол Бурханы хайрыг түгээх, хөршүүддээ үйлчлэхэд зориулагдсан итгэгчдийн хамт олон юм. Бидэнтэй нэгдэж, дэлхийд эерэг нөлөө үзүүлэх эрхэм зорилгодоо хамтдаа хүрцгээе.

Сошиал сувгууд

Холбоос

  • Нүүр хуудас
  • Тухай
  • Салбарууд
  • Хандив
  • Блог
  • Холбоо барих

Бидэнтэй холбогдох

123 Main St, Anytown, USA

+976 70000000
info@yourchurch.com

Хүний бүтээгдэхүүн

Ням гараг

Ням гараг бүр 10:00 цагт

Даваа гараг

Даваа гараг бүр 10:00 цагт

Copyright © 2026 Монгол Христийн Сүм

Бидэнтэй хамтбүтээгээрэй
КАЗАХ ТҮМНИЙ НАУРЫЗЫН БАЯРЫГ НАЛАЙХЫН СҮМИЙНХЭН ХАМТДАА ТЭМДЭГЛЭЛЭЭ

КАЗАХ ТҮМНИЙ НАУРЫЗЫН БАЯРЫГ НАЛАЙХЫН СҮМИЙНХЭН ХАМТДАА ТЭМДЭГЛЭЛЭЭ

2026-04-13 05:20:55
Үйл ажиллагаа

Налайх дүүргийн Долоо дахь өдрийн Адвентист сүм жил бүрийн уламжлалын дагуу Казах ард түмний үндэсний баяр болох Наурызын баярыг тэмдэглэн өнгөрүүллээ. Тус сүмийн гишүүдийн 50 орчим хувийг казах үндэстэн бүрдүүлдэг онцлогтой юм.

Наурызын баяр нь жил бүрийн гуравдугаар сарын 22-нд тохиодог бөгөөд ахмад настнаа хүндэтгэх, домбор хөгжмийн аялгуунд наадах, залуус бүргэдээр ан хийх зэрэг өв уламжлалаа хадгалан тэмдэглэдгээрээ онцлогтой. Мөн энэ өдөр хүмүүс үндэсний гоёмсог хувцсаа өмсөн, бие биедээ хүндэтгэл үзүүлж, архи согтууруулах ундаанаас татгалзан, өдөр шөнө тэнцэхийг бэлгэдэн урин хаврыг угтдаг байна.

Налайхын Адвентист сүмийн хамт олон энэхүү баярыг Бурханы хайр, нөхөрлөлийн уур амьсгал дор тэмдэглэдэг уламжлалтай. Ялангуяа казах хүүхдүүд өглөө бүр “Сайн байна уу” хэмээн мэндчилэн залбирах болсон нь тэдний хүмүүжил, итгэл үнэмшилд эерэг өөрчлөлт гарч байгааг харуулж байна хэмээн сүмийнхэн онцолжээ.

Түүнчлэн хүүхэд, залуус Есүсийн цуглаанд оролцож, магтан дуу дуулан, хамтын залбирал өргөж, нөхөрлөлөө бэхжүүлдэг нь онцгой ач холбогдолтойг дурдсан байна.

Сүмийн зүгээс итгэгчид болон олон нийтэд хандан Налайх дахь казах иргэдийн төлөө залбирч байхыг уриаллаа.

 Харилцаа Холбооны хэлтэс 2026.04.13

КАЗАХ ТҮМНИЙ НАУРЫЗЫН БАЯРЫГ НАЛАЙХЫН СҮМИЙНХЭН ХАМТДАА ТЭМДЭГЛЭЛЭЭ