БУЛГАН СҮМ : ЭВ НЭГДЭЛ, ИВЭЭЛ ДҮҮРЭН САР БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

БУЛГАН СҮМ : ЭВ НЭГДЭЛ, ИВЭЭЛ ДҮҮРЭН САР БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

2026-04-02 05:01:10
Үйл ажиллагаа

Булган сүмийн хувьд өнгөрсөн 3-р сар залбирлын үр дүнг дүгнэсэн онцгой үе байсан төдийгүй гишүүдийн эв нэгдэл, харилцан дэмжлэгтэй өсөлттэй сар байлаа.

Сарын хугацаанд сүмийн гишүүд бие биенээ дэмжин, уй гашуудлыг хамтдаа хуваалцан хүндхэн үеийг даван туулж, Бурханы ивээлээр сүмийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, нөхөрлөл бэхжсэн байна. Залбирлын үр дүнд сүмд ирэхээ больсон гурван хүн эргэн ирсэн нь онцлох үйл явдал болсон юм.

Сүмийн үйлчлэлүүд тогтмол үргэлжилж байгаа бөгөөд долоо хоног бүр Библи судлал, хүүхдийн сургалт, магтан дууны бэлтгэл, сүмийн цэвэрлэгээ, гишүүдийн айлчлал зэрэг ажлууд зохион байгуулагдсан байна. Мөн “Хайр түгээе” төслийн хүрээнд сонгогдсон айлуудтай эргэх холбоо тогтоож, сүмд ирэх боломжийг бүрдүүлжээ.

Үүнээс гадна сүмийн зөвлөл хуралдаж, гишүүдийн эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор 3-р сарын баярын нөхөрлөлийн арга хэмжээг өөрсдийн санхүүгээр зохион байгуулсан нь үр өгөөжтэй болсон байна. Сарын сүүлчээр сүмийн хашаа болон гадна талбайд их цэвэрлэгээ хийж, амжилттай хэрэгжүүлжээ.

Тэд 4-р сарын үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргаж, номлол болон бусад үйлчлэлийн хуваарийг баталжээ. Түүнчлэн 4–5-р сард теологийн сургалтад хамрагдахтай холбогдуулан үйлчлэлүүдийг бусад гишүүдэд итгэн хариуцуулсан байна.

Булган сүмийн ахлагч Д. Амаржаргал “Өнгөрсөн сар нь сорилттой ч ивээл дүүрэн, эв нэгдлийг бататгасан чухал үе байлаа” хэмээн онцолсон юм.

Харилцаа Холбооны хэлтэс 2026.04.02

БУЛГАН СҮМ : ЭВ НЭГДЭЛ, ИВЭЭЛ ДҮҮРЭН САР БОЛЖ ӨНГӨРЛӨӨБУЛГАН СҮМ : ЭВ НЭГДЭЛ, ИВЭЭЛ ДҮҮРЭН САР БОЛЖ ӨНГӨРЛӨӨБУЛГАН СҮМ : ЭВ НЭГДЭЛ, ИВЭЭЛ ДҮҮРЭН САР БОЛЖ ӨНГӨРЛӨӨБУЛГАН СҮМ : ЭВ НЭГДЭЛ, ИВЭЭЛ ДҮҮРЭН САР БОЛЖ ӨНГӨРЛӨӨ