ХАМТАРСАН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ХАМТАРСАН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-03-23 09:09:22
Үйл ажиллагаа

АДРА Монгол, Лома Линда их сургууль, МАЧ-ны хамтарсан сургалт “Суут” амралтын газарт амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү сургалт нь зөвхөн мэдлэг олгоод төдийгүй, итгэгч хүний амьдралын үнэт зүйлс болох хайр, энэрэл, үйлчлэл, хариуцлагыг бодитоор хэрэгжүүлэхэд чиглэсэн онцлогтой байлаа.

Сургалтын хүрээнд “NextGen Celebrations Mongolia” төслийн загвар, гарын авлагатай танилцаж, оролцогчид өөрсдийн туршлагаа харилцан хуваалцсан юм. Мөн Лома Линда их сургуулийн доктор багш, оюутнуудын хийсэн судалгаанд үндэслэн сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл зүйн эмгэгт суурилсан тусламжийн талаар үнэ цэнэтэй мэдлэг, зөвлөгөө авлаа.

АДРА Монгол байгууллагын хэрэгжүүлж буй “NextGen Celebrations Mongolia” төсөл нь халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд хүний буруу амьдралын хэвшил болох зохисгүй хооллолт, хөдөлгөөний дутагдал, хорт зуршил зэрэг нь эдгээр өвчний гол шалтгаан болохыг онцолсон юм. Иймд эрүүл амьдралын зөв дадлыг хүүхэд наснаас нь төлөвшүүлэх, зөв ойлголтыг түгээх нь нэн чухал болохыг дурдлаа. Энэхүү төсөл 2023 оны 5-р сарын 31-нээс эхэлсэн бөгөөд одоогоор дөрвөн сургуульд амжилттай хэрэгжиж байна.

Өнөөгийн нийгэмд буруу үлгэр дуурайлал нэмэгдэж буй энэ цаг үед ирээдүй хойч үедээ анхаарсан, тэднийг зөв замд чиглүүлэх энэхүү төсөл нь цаг үеэ олсон, үнэ цэнтэй үйл хэрэг юм. Итгэгч бидний хувьд зөв үлгэрлэлээр дамжуулан нийгэмд гэрэл түгээх, бусдад сайн нөлөө үзүүлэх нь бидний хариуцлага билээ.

Сургалтын явцад оролцоонд суурилсан арга барилыг ашигласан нь илүү үр дүнтэй байж, практик дасгалуудаар дамжуулан ойлголтыг гүнзгийрүүлсэн. Мөн сүм, чуулганууд энэхүү гарын авлагыг ашиглан эрүүл мэндийн үйлчлэлээр дамжуулан нийгэмд нөлөөлөх бүрэн боломжтой болохыг онцолсон юм. Ялангуяа залуучуудын оролцоо, зөв үлгэрлэл нь энэхүү ажлыг урагшлуулах чухал хүчин зүйл гэдгийг тодотголоо. Хүүхэд хүүхдэдээ нөлөөлөх нь илүү үр дүнтэй болохыг мөн дурдсан нь анхаарал татсан юм.

Лома Линда их сургуулийн доктор Адам сургалтын үеэр “Даван туулах, дасан зохицох чадвар” буюу тэсвэр тэвчээрийн талаар судалгаагаа танилцууллаа. Тэрээр тэсвэртэй байх нь зөвхөн сорилтыг даван туулах бус, харин Бурханд найдан, эерэг, энэрэнгүй сэтгэлээр өнөөдрөө бүрэн дүүрэн амьдрах чадвар болохыг онцолсон юм.

Хүний тархины үйл ажиллагаа нь амьд үлдэх суурь хэсэг, сэтгэл хөдлөлийн хэсэг, ухамсартайгаар бодох хэсэг гэсэн бүтэцтэй бөгөөд аюул тулгарахад бие махбодь шууд хариу үйлдэл үзүүлдэг байна. Энэ үед ухамсартайгаар бодох чадвар буурч, стресс нэмэгддэг. Харин тайван байдалд шилжихийн тулд мэдрэлийн системээ зөв зохицуулах нь чухал юм.

Сургалтаар “Тэсвэрийн бүс”-ийн тухай ойлголтыг танилцуулсан бөгөөд энэ нь хүний оюун санаа, бие махбодь, сэтгэлийн тэнцвэрийг хадгалж байдаг төлөв юм. Хүн энэ бүсээс хэтэрвэл стресс, бухимдал үүсдэг тул өөрийгөө танин мэдэж, зохицуулж сурах нь чухал болохыг онцолсон. Бид өөрсдийн бодол, мэдрэмж, биеийн хариу үйлдлээ анзаарч сурвал илүү зөв хариу үйлдэл үзүүлэх боломжтой болдог.

Мөн дотоод нөөц чадвараа хөгжүүлэхэд инээмсэглэл, итгэл найдвар, сайхан дурсамж, дуртай зүйлсээ хийх, байгальд алхах, хайртай хүмүүсээ тэврэх зэрэг нь чухал нөлөөтэй болохыг дурдсан юм. Энэ бүхэн нь хүнийг тайван байдалд эргэн авчирч, амьдралын сорилтыг даван туулахад тусалдаг.

Эцэст нь, бид бодол санаагаа зөв зүйлд төвлөрүүлэх нь чухал гэдгийг сануулж, Библийн Филиппой 4:8-д өгүүлсэнчлэн: “Эцэст нь, ах дүү нар аа, юу нь үнэн, юу нь хүндэтгэлтэй, юу нь зөв, юу нь ариун, юу нь сайхан, юу нь сайшаалтайг, мөн аливаа сайн үйл байвал, магтууштай ямар нэгэн юм байгаа бол эдгээрийг тунгаацгаа” хэмээх үгээр сургалтын утга учрыг нэгтгэн дүгнэсэн юм.

Харилцаа Холбооны хэлтэс 2026.03.23

ХАМТАРСАН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛААХАМТАРСАН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛААХАМТАРСАН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛААХАМТАРСАН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛААХАМТАРСАН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛААХАМТАРСАН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛААХАМТАРСАН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛААХАМТАРСАН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛААХАМТАРСАН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛААХАМТАРСАН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛААХАМТАРСАН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛААХАМТАРСАН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛААХАМТАРСАН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА