ЗАЛБИРАХ ЦАГ ИРЖЭЭ

ЗАЛБИРАХ ЦАГ ИРЖЭЭ

2026-03-18 02:09:58
Итгэл үнэмшил

Боловсролын цахим шалгалтын саатал итгэгчдэд сүнслэг дохио болов.
2026 оны 3-р сарын 10-ны өдрийн мэдэгдэлд Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Монгол хэл бичгийн шалгалтыг цахим хэлбэрт шилжүүлэх зорилт тавьж, 2026 онд шалгуулагчдын 50 хувийг цахимаар шалгалт өгүүлэхээр төлөвлөж байсан юм. Боловсролын сайдын 2026 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн албан бичгийн үндсэн дээр 3 дугаар сарын 7-нд "Турших шалгалт" зохион байгуулагдсан боловч мэдээллийн технологийн дэд бүтэц, серверийн ачаалал зэрэг техникийн шалтгааны улмаас шалгалт тогтвортой явагдах боломжгүй болжээ. Иймд Боловсролын үнэлгээний төв шалгалтыг 2026 оны 4 дүгээр сарын 9, 10-нд танхимаар зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Энэхүү үйл явдалтай холбогдуулан Монголын Долоо дахь өдрийн Адвентист Чуулганы Ерөнхийлөгч, Пастор Б.Болд дараах мэдэгдлийг гаргаж байна.

Эрхэм ахан дүүс ээ,
Эзэн Есүс Христийн нэрээр та бүхэнд амар амгаланг айлтгая.
Сүүлийн үед манай улсад Монгол хэл бичгийн шалгалтыг Бямба гариг бүр цахимаар зохион байгуулах тухай шийдвэр гарсан билээ. Гэвч техникийн хүчин зүйлс, системийн доголдлоос шалтгаалан энэхүү төлөвлөгөө хэрэгжих боломжгүй болсон байна.
Энэ үйл явдал нь зөвхөн техникийн асуудал бус, харин Бурханы ард түмний хувьд сүнслэг утга учиртай дохио гэж бид үзэж байна.
Энэ нь нэг талаар анхааруулга, нөгөө талаар нигүүлсэл юм.
Анхааруулга-ирээдүйд Шаббатыг сахих асуудалд сорилт тулгарах боломжийг харуулж байна.
Нигүүсэл-Бурхан бидэнд бэлтгэх хугацаа өгч байна.
Бурханы үгэнд : “Амралтын өдрийг санаж, ариунаар сахигтун.” (Египетээс гарсан нь 20:8)
“Бурхан бол бидний хоргодох газар, хүч чадал, зовлон дунд үргэлж туслагч мөн.” (Дуулал 46:1)
“Үхтлээ итгэлтэй бай, Би чамд амийн титмийг өгнө.” (Илчлэлт 2:10)

Иймд бид бүгдийг :
⦁ Чуулганаа зөв чиглүүлэх
⦁ Итгэлдээ бат зогсох
⦁ Нэгдэн чин сэтгэлийн залбиралд оролцохыг уриалж байна

Бид дараах зүйлсийн төлөө залбирцгаая:
⦁ Бурханы хуулийг чөлөөтэй сахих эрх хамгаалагдах болтугай
⦁ Сурагчид болон гэр бүлүүд итгэлдээ бат байг
⦁ Манай улс мэргэн ухаан, зөв шийдвэрээр удирдуулж байг
Энэ бол айх цаг биш, харин итгэлээ бэхжүүлэх цаг юм.
Эзэн Бурхан та бүхнийг ивээж, хамгаалж, итгэлд тань бат байлгах болтугай.


Хүндэтгэсэн,
Пастор Болд Батсүх
Ерөнхийлөгч, Монголын Миссион
Долоо дахь өдрийн Адвентист Чуулган