“ИТГЭЛТЭЙ ЭМЭГТЭЙН ЗАЛБИРАЛ”

“ИТГЭЛТЭЙ ЭМЭГТЭЙН ЗАЛБИРАЛ”

2026-03-10 09:12:36
Үйл ажиллагаа

Онцгой Шаббатын арга хэмжээний дараа буюу 3-р сарын 7-нд “Итгэлтэй эмэгтэйн залбирал” сэдвээр МАЧ-ны Ерөнхийлөгч Б.Болд эмэгтэйчүүдэд сургалт явуулсан юм.

Тэрээр “Итгэгч бүсгүйчүүдээс Эмэгтэй хүн гэж хэн бэ? гэж асуун сургалтаа эхлүүлээ. “Эмэгтэй хүний дотоод ертөнцийг ойлгох нь хамгийн чухал хэмээгээд нэгэн сонирхолтой жишээ татсан юм. Өнөөгийн нийгэмд барилгын кран ажиллуулдаг хүмүүсийн олонхи нь эмэгтэйчүүд байдаг. Эмэгтэй хүн айдас багатай, эр зоригтой, халамжлагч бөгөөд удирдан чиглүүлдэг онцгой чадвартай” хэмээн хэлсэн юм.

Эмэгтэй хүн гэр бүл, нийгэмд энэрэн нигүүлсэл, хайр түгээдэг. Эмэгтэй хүн хамгийн онцгой, үнэ цэнэтэй амьдралын нэгэн туйл. Өөрийгөө хүлээн зөвшөөрөх нь хамгийн чухал үндэс бөгөөд сэтгэлзүйн эрүүл мэнд бидний амьдралд асар их нөлөөтэй. Амьдралын замыг туулж явахдаа бид сэтгэлзүйн эрүүл мэндээ анхаарч, бие махбодын эрүүл мэндээ хамгийн түрүүнд хамгаалах учиртай.

Эмэгтэй хүн хайрлах, халамжлах, нигүүсэл үзүүлэх чадвартай бөгөөд эдгээр чадвараараа Бурханы сайн мэдээг түгээх бүрэн нөөц боломжтой. Итгэл, залбирал, урам зориг энэ гурван зүйл нь дунд насны эмэгтэйчүүдэд амьдралын хямралыг даван туулах хүчийг өгдөг байна. Оюун ухаан, сүнс, бие махбодийг зохицуулах чадвараа ашиглан залбиралд түшиглэн амьдралаа удирдан чиглүүлээрэй.

Залбирал нь зөвхөн үг биш, үйлдэл бөгөөд оюун бодол, сэтгэл зүрхэнд хүчтэй нөлөө үзүүлдэг.

Хэн нэгэнд туслах хүч юу вэ ? гэж өөрөөсөө асуугаарай.

Бурханы зан чанарыг таньж мэдэхийн тулд Библиэс судалж, Бурханд талархаж, сэтгэлээ эдгээж, баярлах нь амьдралын хамгийн чухал утга учир юм. Эх хүн үр хүүхдэдээ асар их нөлөө үзүүлж, итгэлтэй эмэгтэйгээс төрсөн хүүхдүүд ивээлд умбаж байдаг.

Итгэлтэй эмэгтэйн залбирал гэр бүл, нийгэм, амьдралд Бурханы хайрыг түгээх хүч. Эмэгтэй хүн тууштай, бусдыг ойлгох гайхалтай чадвартай. Ээж хүний залбирлыг Бурхан сонсож, хариултыг нь гайхамшигтайгаар өгдөг. Энэ чадварыг нэмэх эсвэл хасах нь таны гарт буй.

Энэ удаагийн сургалтаас би “Итгэлтэй Эмэгтэйн Залбирал” хамгийн хүчтэй бөгөөд гайхамшгийг бүтээх бүрэн боломжтойг ухаарлаа.

Сургалтын төгсгөлд Гэр бүл, эмэгтэйчүүдийн хэлтсийн амжилттай удирдсан Б.Оюунтуяад нийт бүсгүйчүүдийнхээ өмнөөс Ц.Отгонтуяа хүндэтгэл үзүүлж талархлаа илэрхийлсэн нь сэтгэл догдлом үйл явдал байлаа.

“Зөвт хүний залбирал үр нөлөөтэй бөгөөд ихийг гүйцэлдүүлж чадна”

Нийтлэл бичсэн : Ц.Хишигжаргал

“ИТГЭЛТЭЙ ЭМЭГТЭЙН ЗАЛБИРАЛ”“ИТГЭЛТЭЙ ЭМЭГТЭЙН ЗАЛБИРАЛ”“ИТГЭЛТЭЙ ЭМЭГТЭЙН ЗАЛБИРАЛ”“ИТГЭЛТЭЙ ЭМЭГТЭЙН ЗАЛБИРАЛ”“ИТГЭЛТЭЙ ЭМЭГТЭЙН ЗАЛБИРАЛ”“ИТГЭЛТЭЙ ЭМЭГТЭЙН ЗАЛБИРАЛ”“ИТГЭЛТЭЙ ЭМЭГТЭЙН ЗАЛБИРАЛ”