"ХАЙР ТҮГЭЭЕ" АЯН ҮРГЭЛЖИЛСЭЭР...

"ХАЙР ТҮГЭЭЕ" АЯН ҮРГЭЛЖИЛСЭЭР...

2026-02-23 04:07:23
Үйл ажиллагаа

“Ахмад буурлуудаа тэтгэе!”, “Хайр түгээе!” аяны хүрээнд Хөвсгөл сүмийн ахан дүүс ахмад настнууддаа бодит тусламж үзүүлж, халуун сэтгэл, Христийн хайрыг түгээжээ.

Монгол түмний уламжлалт баяр болох Цагаан сар нь ахмад настнуудаа хүндэтгэх, төрөл саднаараа учран золгож, эв нэгдлээ бэхжүүлэх онцгой баяр билээ.

Гэвч эрүүл мэндийн байдал, санхүүгийн боломж, асран халамжлах хүнгүй зэрэг шалтгаанаар баярын бэлтгэлээ хангаж чадахгүй ахмадууд цөөнгүй байдаг.

Аяны хүрээнд нийт 2 өрхийн 5 ахмад настнуудаар зочлон, 2700 бууз хамтран хийж, баярын бэлтгэлд нь тусалсан байна. Мөн ахмадуудтайгаа халуун дотно яриа өрнүүлж, Библиэс хуваалцан, охиных нь төлөө хамтдаа залбирч, өдрийг Бурханы ивээл дотор өнгөрүүлсэн нь үнэхээр сэтгэл хөдөлгөм үйлчлэл байлаа.

Энэхүү үйл ажиллагаа нь орон нутгийн ахмадуудад бодит дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ, сүмийн сайн дурын үйлчлэлийг идэвхжүүлж, нийгэмд эерэг нөлөө үзүүлсэн ач холбогдолтой ажил болсон юм.

Түүнчлэн Хөвсгөл сүмийнхэн сүмийнхээ ахмад настнууддаа зориулан Цагаан сарын баярын арга хэмжээг 2-р сарын 21-нд зохион байгуулж, гарын бэлэг гардуулжээ.

Энэ үйлчлэл нь бидэнд бусдыг Бурханы хайраар хайрлахын үнэ цэнийг дахин сануулж, талархах сэтгэлийг улам бадраасан юм.

Бидний үйл ажиллагааг дэмжин “Ахмад буурлуудаа тэтгэе!”, “Хайр түгээе!”  аянд нэгдсэн та бүхнийг Бурхан бялхам дүүрнээр ерөөх болтугай.

Хэрэв та “Хайр түгээе” аянд нэгдэхийг хүсвэл Монголын Адвентист Чуулганы Худалдаа Хөгжлийн Банкны 300004000 404014313 дансанд “Хайр түгээе” гэж бичээд илгээгээрэй.

“Хамтдаа хайр түгээе”

 

"ХАЙР ТҮГЭЭЕ" АЯН ҮРГЭЛЖИЛСЭЭР...