“ХАЙР ГЭДЭГ БОЛ БЭЛЭГ БИШ – ХАМТДАА ӨНГӨРҮҮЛСЭН ЧАНАРТАЙ ЦАГ ЮМ”

“ХАЙР ГЭДЭГ БОЛ БЭЛЭГ БИШ – ХАМТДАА ӨНГӨРҮҮЛСЭН ЧАНАРТАЙ ЦАГ ЮМ”

2026-02-16 04:25:21
Үйл ажиллагаа

Илчлэлт сүм нь хосуудад зориулсан Хайрын баярын хөтөлбөрийг амжилттай зохион байгууллаа. Энэхүү хөтөлбөрт 8 хос оролцож, хамтдаа үнэ цэнтэй, дурсамж дүүрэн мөчүүдийг өнгөрүүлсэн юм.

Хөтөлбөрийн хүрээнд гэр бүл судлаач Ж. Пүрэвдулам зочноор оролцож, хосуудад “Хайрын таван хэл”-ээ тодорхойлох, бие биенийхээ сэтгэл хөдлөл, хэрэгцээг зөв ойлгож, өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх практик арга барилын талаар сургалт явууллаа. Тэрээр оролцогчдод хандан харилцаанд ойлголцол, итгэлцлийг хадгалах нь гэр бүлийн тогтвортой байдлын чухал үндэс болохыг онцолсон юм.

“ХАЙРЫН БАЯРЫН ХӨТӨЛБӨР” нь хосуудад :

-Хайрын таван хэлээ тодорхойлох

-Өөрийн болон ханийнхаа хайрын хэлийг мэдэх

-Хайраа зөв илэрхийлж сурах

-Өгөөжтэй харилцан яриа өрнүүлэх

-Хүсэлт гуйлтаа хэрхэн зөв илэрхийлэх зэрэг практик дасгал, сургалтыг багтаасан халуун дулаан уур амьсгалтай арга хэмжээ болсон юм.

Хайртай хүндээ барих хамгийн үнэ цэнтэй бэлэг бол хамтдаа өнгөрүүлэх цаг гэдгийг энэ өдөр хос бүр зүрх сэтгэлээрээ мэдэрсэн юм. Оройн зоогийг Имманүэл сүмийн гишүүн С.Баянжаргал бэлтгэж, Илчлэлт сүмийн гишүүн Шүрэнцэцэг хосуудад канвас зураг хэрхэн хамтдаа зурах аргыг зөвлөн чиглүүлжээ. Ийнхүү хосууд хамтдаа бүтээл урлан, насан туршдаа хадгалах дурсамжтай болоод зогсохгүй амттай сайхан зоог барин нэгэн өдрийг мартагдахааргүй өнгөрүүлжээ.

Илчлэлт сүмийн ахлагч Л.Болор-Эрдэнэ гэргий Б.Энхжаргалын хамтаар ая дууны мэндчилгээ дэвшүүлж, Эзэн Бурханд алдар магтаал өргөсөн нь арга хэмжээг улам урам зориг, баяр хөөрөөр дүүргэсэн юм. Хосууд хамтдаа хөгжөөнт тоглоом тоглон, инээд баяслаар дүүрэн орчныг бүрдүүлэв.

Хөтөлбөрт оролцсон хосуудын сэтгэгдлээс хуваалцвал:

# 1: “Нөхөр бид хоёрын хайрын хэл яг адилхан байсанд баярласан анх удаа гэр бүлийн сургалтанд найзынхаа урилгаар оролцоод сэтгэл өндөр байна. Гэр бүл минь, хайр минь улам үнэ цэнтэй болсон. Хамтдаа анх удаа зураг зурсан их гоё мэдрэмж өгсөн. Насан туршдаа хадгалах дурсгалтай боллоо. Хамтдаа чанартай цагийг өнгөрүүлэх боломж өгсөн та нартаа баярлалаа. Хамгийн нандин өдрөө их гоё өнгөрүүлсээн.”

# 2: “Xамгийн эхэнд энэхүү хосуудад зориулсан хөтөлбөр арга хэмжээг зохион байгуулсанд чин сэтгэлээсээ талархаж байна. Энэхүү хөтөлбөрт хайртай ханьтайгаа хамт оролцлоо. Бид хамтдаа амьдраад 16 жил болж байна. Xэдий урт хугацааг хамтдаа өнгөрүүлсэн ч бие биенийхээ тухай мэдээгүй зүйлс байсан байж. Бид өөрсдийнхөө хайрын хэлийг мэдэж авлаа. Миний ханийн хайрын хэл бол "Магтаал ба урмын үг ". Xарин миний хайрын хэл бол "Xүрэлцэхүй" юм байна. Xайрын хэл бол хосуудын харилцаанд маш чухал нөлөөтэй бөгөөд өөрийгөө хайрлагдаж буйгаа үнэ цэнэтэй хүн гэдгээ мэдэрхэд нь хамгийн чухал байр суурийг эзэлдэг юм байна. Би ханийгаа магтаал урмын үгэн хайрын хэлтэй гэдгийг огт мэдээгүй байж. Oдоо би түүндээ хайраа хэрхэн харуулж хайртайгаа хэрхэн илэрхийлэхээ мэддэг боллоо шүү дээ. Энэхүү хөтөлбөрт оролцсоноор бид бие биеээ илүү их таньж мэдэж чадлаа. Энэ хөтөлбөр эхнээсээ дуусталаа халуун дулаан, сэтгэл догдлуулсан байлаа. Та бүхэндээ баярлалаа.”

# 3: “Анх удаа хосын сургалтанд нөхөртэйгөө сууж үзлээ. Бид хоёрын хувьд хүүхэдтэй болсноос хойш болзоонд огт яваагүй байжээ. Яг л болзсон юм шиг тийм мэдрэмжийг авлаа. Өөрсдийн хайрын хэлээ мэдэж авлаа, бие биенээ илүү ойлгож хэрхэн цаашид харилцах тал дээр гоё санаанууд авлаа. Үйл ажиллагаа бүхэлдээ нөхөрт маань маш их таалагдсан. Зохион байгуулсан бүх хүмүүстээ маш их баярлалаа” хэмээн хуваалцсан юм.

Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан шинэ гэр бүлүүд болон итгэгч бус ханьтай хүмүүст хүрч, Эзэн Бурханы хайрыг танилцуулах боломж нээгдсэн юм. Мөн хосууддаа хосын харилцааг дэмжих “Ярилцъя” карт, “Аз жаргалаар дүүрэн гэр бүл”, “Хүүхдийн хүмүүжил” номуудыг дурсгал болгон гардуулжээ.

Цаашид гэр бүлд зориулсан сургалт, цуглаан, хөтөлбөрүүдийг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна. Цагаан сарын баярын бэлтгэлийн завгүй цаг үед хайраа тордож, хамтдаа чанартай цагийг өнгөрүүлэхээр ирсэн бүх хосууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бурханы хайр ивээл, өршөөл нигүүслэл бялхам дүүрэн байх болтугай!

Харилцаа Холбооны хэлтэс 2026.02.16

 

“ХАЙР ГЭДЭГ БОЛ БЭЛЭГ БИШ – ХАМТДАА ӨНГӨРҮҮЛСЭН ЧАНАРТАЙ ЦАГ ЮМ”“ХАЙР ГЭДЭГ БОЛ БЭЛЭГ БИШ – ХАМТДАА ӨНГӨРҮҮЛСЭН ЧАНАРТАЙ ЦАГ ЮМ”“ХАЙР ГЭДЭГ БОЛ БЭЛЭГ БИШ – ХАМТДАА ӨНГӨРҮҮЛСЭН ЧАНАРТАЙ ЦАГ ЮМ”“ХАЙР ГЭДЭГ БОЛ БЭЛЭГ БИШ – ХАМТДАА ӨНГӨРҮҮЛСЭН ЧАНАРТАЙ ЦАГ ЮМ”“ХАЙР ГЭДЭГ БОЛ БЭЛЭГ БИШ – ХАМТДАА ӨНГӨРҮҮЛСЭН ЧАНАРТАЙ ЦАГ ЮМ”“ХАЙР ГЭДЭГ БОЛ БЭЛЭГ БИШ – ХАМТДАА ӨНГӨРҮҮЛСЭН ЧАНАРТАЙ ЦАГ ЮМ”“ХАЙР ГЭДЭГ БОЛ БЭЛЭГ БИШ – ХАМТДАА ӨНГӨРҮҮЛСЭН ЧАНАРТАЙ ЦАГ ЮМ”“ХАЙР ГЭДЭГ БОЛ БЭЛЭГ БИШ – ХАМТДАА ӨНГӨРҮҮЛСЭН ЧАНАРТАЙ ЦАГ ЮМ”