ХИЛЧИН СҮМИЙН МӨРЧҮҮД "ХАЙР ТҮГЭЭЕ" АЯНД НЭГДЛЭЭ

ХИЛЧИН СҮМИЙН МӨРЧҮҮД "ХАЙР ТҮГЭЭЕ" АЯНД НЭГДЛЭЭ

2026-02-12 05:43:38
Үйл ажиллагаа

Хүнлэг сэтгэл, энэрэнгүй үйлс бол нийгмийн хамгийн үнэт баялаг. Ахмад буурлуудаа дэмжиж, амьдралын хүнд ачааг нь хөнгөлөх нь бидний хүн чанар, хайрын бодит илэрхийлэл юм.

Тэгвэл энэ аяныг Булган сүмийн хамт олон эхлүүлэн “Ахмад буурлуудаа тэтгэе” төслийн хүрээнд нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд чиглэсэн бодит тусламж, дэмжлэгийг үзүүлжээ.

Булган аймгийн 5-р багийн нийгмийн ажилтан Өнөрбаттай хамтран амьдралын хүнд нөхцөлд байгаа нэгэн өрхийн байдлыг судалж, цаашид тогтмол хамтран тусламж үзүүлэхээр боллоо.

Жаргалан сумын 5-р багт оршин суух 56 настай Д.Цэцэгмаа нь эрүүл мэндийн шалтгаанаар хэвтрийн байдалтай, байнгын асаргаа шаардсан амьдралыг туулж байна. Тэрээр хөдөлмөр эрхлэх боломжгүй, хөгжлийн бэрхшээлтэй 24 болон 28 настай хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд өрхийн амьжиргаа хүнд, өдөр тутмын хэрэгцээгээ хангахад бэрхшээлтэй нөхцөлд байгааг судалгаагаар тогтоосон юм. Нийгмийн халамжийн зарим үйлчилгээнд хамрагдах боломж хязгаарлагдмал сүмийн хамтарсан багийнхан тус айлд хүрч очин сэтгэлийн дэм өгч, бодит тусламж үзүүллээ.

Таны илгээсэн чин сэтгэлийн хандив тусламж ийнхүү бодит тусламж болон хүрч байна. Хандив өргөсөн хүн бүхэнд талархая.

Библид: “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар энэ ах дүүсийн минь дорд нэгэнд ийн үйлдсэн бол Надад хийсэн хэрэг”. (Матай 25:40) хэмээн айлдсан байдаг. Бусдад үзүүлсэн өчүүхэн тус ч Бурханд өргөж буй хайр, энэрлийн илэрхийлэл болохыг энэхүү үгс бидэнд сануулсаар байна.

“Ахмад буурлуудаа тэтгэе” аян нь зөвхөн тусламж хүргэхээс гадна, Бурханы хайрыг түгээн алдаршуулж байна.

Хэрэв та “Хайр түгээе! – Ахмад буурлуудаа тэтгэе!” аянд нэгдэхийг хүсвэл Монголын Адвентист Чуулганы Худалдаа Хөгжлийн Банкны 300004000 404014313 дансанд “Хайр түгээе” гэж бичээд илгээгээрэй.

“Хамтдаа хайр түгээе”

Харилцаа Холбооны хэлтэс 2026.02.11

ХИЛЧИН СҮМИЙН МӨРЧҮҮД "ХАЙР ТҮГЭЭЕ" АЯНД НЭГДЛЭЭ