“ИТГЭЛЭЭР НЭГДСЭН БАГ”

“ИТГЭЛЭЭР НЭГДСЭН БАГ”

2026-02-04 08:37:56
Үйл ажиллагаа

Энэ жил “Хөтөлийн Гэрэл” сүмийн зөвлөл 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр сүмийн үйл ажиллагааг чиглүүлэн, удирдан зохион байгуулахаар ажиллаж байна.

Тус зөвлөлийн бүрэлдэхүүнд:

Сайн дурын ахлагч – Т.Долгорсүрэн

Шаббат зохион байгуулагч – Т.Мөнхбат

Сүмийн санхүүч ахлагч – С.Ганмэгц, Туслах – Д.Тунгалаг

Магтан дууны ахлагч – Дэгдцэрэн, Дашжамц

Хүүхдийн багш – Учрал

Ахмадын эсийн бүлгийн ахлагч – Эрдэнэбат

Залуучуудын ахлагч – Дашжамц

Эмэгтэйчүүдийн ахлагч – Тунгалаг, Дунгармаа

Сүмийн пастор – Б.Долгор тус тус сонгогджээ.

Харамгүй сэтгэлтэн дэвжин дээшилдэг, бусдыг тэнхрүүлэгч өөрөө тэнхэрнэ” гэсэн үгийн дагуу чин сэтгэлээсээ үйлчлэх зорилго тавин ажиллаж байна.

Үйл ажиллагааны хүрээнд:

  • Сүмийг удирдан авч явах 2 хүнийг бэлтгэх

  • Эсийн 3 бүлгийн үйл ажиллагааг тогтмолжуулах

  • Онлайнаар шаббат угтах болон шаббат үдэх цуглаануудыг зохион байгуулах

  • Итгэлийн суурийг бэхжүүлэх 5 номыг уншиж судлах зорилтуудыг тавиад байна.

Одоогоор “Эцэг өвгөд ба эш үзүүлэгчид” номыг судалж байгаа бөгөөд цаашид “Үе үеийн хүслэн”, “Итгэл”, “Эш үзүүлэгч ба хаадууд” зэрэг номуудыг дараалан судална. Мөн эдгээр номуудад тулгуурлан сүмийн гишүүдийн дунд мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх АХА тэмцээн, уралдаан зохион байгуулахаар төлөвлөж байна.

Эзэний мутарт нэгдсэн Хөтөлийн Гэрэл сүм олон хүний зүрхэнд найдварын оч бадраасаар байх болтугай.

Улаанбаатар хотыг баруун зүгээс, хамгийн өндөрлөг цэгээс тольдохыг хүсвэл, мөн “Хөтөлийн гэрэл” сүмд зочлохыг хүсвэл Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо Хонхор 8-р гудамж 232 тоот хаягаар хүрэлцэн очоорой.

 

“ИТГЭЛЭЭР НЭГДСЭН БАГ”

Харилцаа Холбооны хэлтэс 2026.02.04