Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод Есүс Христийн хаанчлал дэлгэрэх таатай нөхцөл, боломж бүрдлээ. Бичээст “Эзэний Сүнс хаана байна, тэнд эрх чөлөө байдаг (2 Коринт 3:17) гэж бичсэнчлэн Эзэн Бурханы ивээлээр дахин үүд хаалга нээгдэж, үйлчлэл тэлж байна.
Өмнөговь аймагт Пастор Б.Алтанбаатар болон гэргий Б.Болортуяа нар томилогдон ирж, Даланзадгад сумын 3-р багт байрлах Говь Сэндс зочид буудлын 2 давхрын 205 тоот өрөөг тохижуулан, сүмийн үйл ажиллагаа явуулах байраа бүрэн шийдвэрлэж чадсан нь Эзэний удирдамж, ивээлийн бодит илрэл юм.


Сүм тогтмол үйл ажиллагаанаас гадна бусад өдрүүдэд Эрүүл мэндийн үйлчлэл үзүүлэх боломжийг бүрдүүлж, Тунгги алтан зүү, Субон судон хөлийн бариа зэрэг уламжлалт аргуудыг орчин үеийн аппарат, техник технологитой хослуулан үйлчилж байна.
Мөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нөхөн үржихүйн өвчлөлийг анагаахад чиглэсэн үйлчилгээ үзүүлж байгаа нь орон нутгийн иргэдэд хүрсэн үйлчилгээ болжээ.
Эдгээр аппаратууд нь цусны эргэлтийг сайжруулах, үрэвслийг дарах, биеийн ерөнхий тэнцвэрийг дэмжих, бодисын солилцоог идэвхжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой.



Эзэн Бурханы хайр оршиж буй газарт боломж хаагддаггүй, харин үр жимс арвин байдаг билээ. “Би бол усан үзмийн мод, та нар мөчрүүд. Хэн Миний дотор оршиж, Би мөн түүний дотор оршино, тэр их жимс гаргана” (Иохан 15:5) гэж бичсэний дагуу Даланзадгад хот дахь энэхүү үйл ажиллагаа улам бүр өргөжин тэлж, олон хүний амьдралд эдгэрэл, итгэл найдвар, авралыг авчрах болтугай.
Харилцаа Холбооны хэлтэс 2026.01.29
Мэдээ бэлтгэсэн : Ц.Хишигжаргал

