“АВРАЛЫН ГЭРЭЛ” СҮМ НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ҮЙЛЧЛЭЛЭЭ ИДЭВХТЭЙ ХЭРЭГЖҮҮЛСЭЭР БАЙНА

“АВРАЛЫН ГЭРЭЛ” СҮМ НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ҮЙЛЧЛЭЛЭЭ ИДЭВХТЭЙ ХЭРЭГЖҮҮЛСЭЭР БАЙНА

2026-01-29 02:30:56
Үйл ажиллагаа

Хан-Уул дүүргийн 3-р хороонд байрлах “Авралын гэрэл” сүмийн ахан дүүс Крисмас баярын үеэр тусламж хэрэгтэй 10 айлд хүнс болон эд зүйлийн туслалцаа үзүүлжээ. Энэхүү үйлчлэл нь баярын өдрүүдээр бусдын амьдралд гэрэл, итгэл найдвар түгээх зорилгыг өвөртөлжээ.

Мөн сүмийн ахан дүүс хувь хүний санаачилгаар үүсгэн байгуулагдсан “Жаргалант эдлэн” асрамжийн газарт Шинэ жилийн баярыг тохиолдуулан хүнс цуглуулж, бодит дэмжлэг үзүүлсэн байна. Тус асрамжийн газарт эргэж тойрох харж асрах хүнгүй, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй, хэвтрийн ахмад настнууд амьдардаг бөгөөд тэдэнд Бурханы ивээл, хайрыг бодитоор хуваалцжээ.

Тус сүмийн гишүүн Мэндцэцэг өмнө нь ч мөн адил 60 гаруй ахмад настанд чин сэтгэлийн үйлчлэл үзүүлж байсан билээ. Энэ удаад ч сүмийн гишүүд зөвхөн хүнсний тусламж үзүүлээд зогсохгүй, биечлэн үйлчилж, Бурханы хайрын талаар хуваалцсан нь ахмад настнуудын сэтгэлд гүн хүрчээ.

Саяхан “Авралын гэрэл” сүмийнхэн Төв сүмийн гишүүдтэй хамтран уг асрамжийн газарт дахин очиж, хамтарсан үйлчлэл хийжээ. Энэхүү хамтын ажиллагаа нь итгэл нэгт ахан дүүсийн эв нэгдлийг илэрхийлсэн сайхан жишээ болсон юм.

Мөн “Авралын гэрэл” сүмийн 2026 оны үйлчлэлийн баг албан ёсоор сонгогдож, хамтдаа библи судлал болон шаббат хичээлийг судлан, сүнслэг өсөлтөд анхааран ажиллахаар төлөвлөжээ. Сонгогдсон багийн бүрэлдэхүүнд:

Пастор – Од

Ахлагч – Дарханцэцэг

Санхүүч – Мэндцэцэг

Шаббат хичээлийн багш – Пунсал

Шаббат хичээлийн багш – Ариунтунгалаг

Эмэгтэй туслах – Хишигт

Эрэгтэй туслах – Ням-очир

Хүүхдийн багш – Элбэрэл

Залуучуудын ахлагч – Хишигбаатар гэх ахан дүүс тус тус томилогдсон байна.

Ийнхүү “Авралын гэрэл” сүм нь зөвхөн үгээр бус, бодит үйлчлэлээрээ Бурханы хайрыг олон хүний амьдралд хүргэсээр байна. Ахан дүүсийн эв нэгдэл, чин сэтгэлийн үйлчлэл нь итгэл найдвар түгээж, хайр халамжийн мэдрүүлсээр байна.  Ирэх он жилүүдэд ч энэхүү үйлчлэл улам тэлж, олон хүний зүрх сэтгэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

“АВРАЛЫН ГЭРЭЛ” СҮМ НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ҮЙЛЧЛЭЛЭЭ ИДЭВХТЭЙ ХЭРЭГЖҮҮЛСЭЭР БАЙНА

Харилцаа Холбооны хэлтэс 2026.01.29

Мэдээ бэлтгэсэн : Ц.Хишигжаргал