“САЙН МЭДЭЭ ХҮРГЭГЧДИЙН ХӨЛ ЮУТАЙ ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ВЭ”

“САЙН МЭДЭЭ ХҮРГЭГЧДИЙН ХӨЛ ЮУТАЙ ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ВЭ”

2026-01-23 06:17:07
Бидний эргэн тойронд

Амгалан сүмийн гишүүн Л.Мөнх-Эрдэнэ нь 2007 онд Сайн мэдээг хүлээн авч, 2009 онд Усан баталгаан хүртэн, 2018 онд итгэл үнэмшлээрээ Адвентист сүмийн гишүүн болсон билээ. Тэрээр Библи дэх бидэнд зориулагдсан үнэ цэнтэй бичээсүүдийг уншин, Эзэн дотор эрүүл амьдрах арга замыг ухаарч ойлгон, Адвентист эрүүл амьдралын зарчмыг бодитоор хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч амьдарсаар ирсэн байна.
“Миний ард түмэн мэдлэггүйгээсээ болж мөхөж байна” (Хосеа 4:6) хэмээх үг түүний зүрх сэтгэлд хүчтэй нөлөөлж, эрүүл амьдралыг мэдэн хэрэгжүүлэхэд улам бүр урам өгчээ.

Нэгэн үед жингийн илүүдлээс үүдэн өвдөг нь өвдөж, улмаар өвдөгний хагалгаанд орох заалттай болсон нь түүний амьдралын томоохон сорилт байлаа. Энэ цаг мөчөөс эхлэн тэрээр өдөр бүр Бурханд хандан:
“Сайн мэдээ хүргэгчдийн хөл юутай үзэсгэлэнтэй вэ” гэж хэлсэн байдагчлан “Хөлийг минь эдгээж өгөөч” гэж залбирсан юм.

2018 онд САМ ЮҮК” их сургуулийн доктор, профессор И Жэ Юг Монголд ирж, “Хөлийн нум дэмжих улавч”-ийн талаар танилцуулан, байгалийн аргаар эрүүлжих боломжийн талаар зааж өгөөд зогсохгүй, үүнийг бизнес болгон хөгжүүлэх орлогоо Сайн мэдээнд зориулах тухай сурч авсан. Байгалийн аргаар эрүүлжих сургалт, номлолыг хүлээн авсандаа тэрээр гүнээ талархаж,“Эзэн Өөрийг нь хайрладаг хүмүүсийн төлөө бүгдийг сайнаар эргүүлдэг” (Ром 8:28) гэдгийг өөрийн амьдралаар батлан харжээ.

Профессор И Жэ Юг оношлогооны багажийг сургалтын үеэр түүний өмнө тавьсан нь Л.Мөнх-Эрдэнийн амьдралын мартагдашгүй мөч байлаа. Тэрээр “Бурхан намайг энэ үйлчлэлийг хийгээсэй хэмээн зөвшөөрч байна” хэмээн итгэн хүлээн авч, Хөлийн нум дэмжих улавчийг өөрөө хэрэглэж эхэлсэн байна. Үүний үр дүнд өвдөгний өвдөлт нь багасч, бүр хагалгаанд орох шаардлагагүй болсон төдийгүй, Эрүүл мэндийн зарчмуудаа амьдралдаа тууштай хэрэгжүүлснээр жин хасаж, бие галбиртай болоод зогсохгүй хүч тэнхээ сайтай болжээ.
“Чиний бие бол Ариун Сүнсний сүм мөн” (1 Коринт 6:19) гэдгийг тэрээр илүү гүн гүнзгий ойлгосон юм.

Хамгийн гайхамшигтай нь, “Хөлийн нум дэмжих улавч”-ийг борлуулах үйлчилгээг эрхэлснээр санхүүгийн хувьд ивээгдэж, Өвөрмонголд сайн мэдээний үйлчлэлийг дэмжин, Бурханы хайрыг хуваалцаж байна.

“Харин эхлээд Бурханы хаанчлал ба Түүний зөвт байдлыг эрэлхийл, тэгвэл энэ бүхэн чамд нэмэгдэн өгөгдөнө” (Матай 6:33) зарчмын дагуу амьдрахад Бурхан удирддаг.

Дэлхий дээр Адвентист хүмүүс урт насалж, эрүүл амьдарч байхад бид яагаад энэ гайхамшигт зарчмыг хэрэгжүүлж болохгүй гэж тэрээр бодон, Хөлийн нум дэмжих улавчийн ач холбогдлыг өөрийн биеэр мэдэрч, цаашид ч тууштай үргэлжлүүлэх ёстойгоо ойлгосон юм. Ар Монгол, Өвөр Монгол ахан дүүс, болон Адвентист сүмийн гишүүд ч гэсэн улавч хэрэглэснийхээ дараах үр дүнг хуваалцаж, урам зориг, итгэл найдвар өгсөөр байна.
МАЧ-ны 3 удирдлага сонгогдож, МАЧ-ны цаашдын үйл ажиллагааны чиглэлийн талаарх мэдээллийг авснаар Эрүүл мэндийг дэмжих энэхүү үйлчлэл нь үнэхээр зөв зам гэдгийг улам бүр ойлгожээ.

Иймд тэрээр Баруун 4 замд байрлах “Гайхамшигт хайр” сүм дээр оношлогоо, зөвлөгөө өгөх үйлчилгээгээ тасралтгүй үзүүлсээр байна.

Хэрэв та бүхэн Л.Мөнх-Эрдэнэ эгчтэй холбогдож, үйлчлүүлэхийг хүсвэл 9916-4376, 8681-4376 дугаараар холбогдоорой.

 

“САЙН МЭДЭЭ ХҮРГЭГЧДИЙН ХӨЛ ЮУТАЙ ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ВЭ”“САЙН МЭДЭЭ ХҮРГЭГЧДИЙН ХӨЛ ЮУТАЙ ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ВЭ”“САЙН МЭДЭЭ ХҮРГЭГЧДИЙН ХӨЛ ЮУТАЙ ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ВЭ”