НЭГ ХҮН УСАН БАТАЛГАА ХИЙЛГЭХ ШИЙДВЭР ГАРГАСАН БОЛ ХОЁР ГЭР БҮЛ АРВАН ХУВИЙН ӨРГӨЛ ХАНДИВ ӨРГӨХӨӨР ШИЙДЖЭЭ

НЭГ ХҮН УСАН БАТАЛГАА ХИЙЛГЭХ ШИЙДВЭР ГАРГАСАН БОЛ ХОЁР ГЭР БҮЛ АРВАН ХУВИЙН ӨРГӨЛ ХАНДИВ ӨРГӨХӨӨР ШИЙДЖЭЭ

2026-01-08 06:16:39
Үйл ажиллагаа

Амгалан сүмийн гишүүн Г.Үүрийнтуяа 2025 оны 11 дүгээр сарын сүүлээс 12 дугаар сарын эхний өдрүүдэд Эрээн хот болон Өвөр Монголын таван хошуугаар айлчлан, нийт 22 хүнд Бурханы сайн мэдээг тунхагласан нь үр жимс арвинтай үйлчлэл боллоо.

Тэрээр Өвөр Монголын итгэгч ахан дүүст аудио Библийг түгээж, Бурханы арван хууль, мөн өргөл хандивын үнэ цэнийн талаар хуваалцсанаас гадна эрүүл мэндийн үйлчлэл үзүүлсэн юм. Ялангуяа Тунгги алтан зүүний эмчилгээ нь олон хүнд бодит үр дүнгээ өгч, итгэл найдвар, талархлыг төрүүлжээ.

Аудио Библи буюу Өвөр Монгол ахан дүүсийн нэрлэдгээр “Шингээлт” төхөөрөмжид Агуу тэмцэл, Христэд хүрэх зам, Бурхан Аавын захиа, Үе үеийн хүслэн зэрэг номуудыг суулгасан бөгөөд эдгээрийг Өвөр Монголын итгэгч Эрдэмтөв босоо монгол бичгээр хөрвүүлэн илгээсэн байна. Тэрээр өглөө бүр 03:45 цагт босон сонсож, нягтлан буулгасан бөгөөд уг бүтээлүүдийг хэвлэн гаргах чин хүсэлтэй байгаагаа мөн уламжилжээ. Тэрээр Матай 6:33 ишлэл болох “Харин эхлээд Бурханы хаанчлал ба зөвт байдлыг нь хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно” гэсэн Бурханы амлалтанд өдөр бүр талархан итгэмжтэйгээр судалж байна.

Аудио Библийг хүлээн авсан итгэлийн ахан дүүс “Итгэл минь улам батжин, Бурханы үгийг илүү ихээр шимтэн сурах болно” хэмээн талархлаа илэрхийлсэн юм. Түүнчлэн “Христэд Монголын төлөө” баяр мэдээний хүрээнд хэвлүүлсэн Библийг гардан авсан итгэгч ахан дүүс баяр хөөр дүүрэн сэтгэлээр хүлээн авлаа.

Энэхүү айлчлалын бодит үр дүн нь сэтгэл догдлуулж, нэг хүн усан баталгаа хийлгэх шийдвэр гаргасан бол хоёр гэр бүл арван хувийн өргөл хандив өргөхөөр шийдсэн нь Бурханы ажил амьд, үр жимстэй байгааг илтгэх тод жишээ боллоо.

/Еврей 11:1 Итгэл бол бидний найддаг зүйлсийн бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа юм./

Мэдээ бэлтгэсэн : Ц.Хишигжаргал

Харилцаа Холбооны хэлтэс 2026.01.08

НЭГ ХҮН УСАН БАТАЛГАА ХИЙЛГЭХ ШИЙДВЭР ГАРГАСАН БОЛ ХОЁР ГЭР БҮЛ АРВАН ХУВИЙН ӨРГӨЛ ХАНДИВ ӨРГӨХӨӨР ШИЙДЖЭЭНЭГ ХҮН УСАН БАТАЛГАА ХИЙЛГЭХ ШИЙДВЭР ГАРГАСАН БОЛ ХОЁР ГЭР БҮЛ АРВАН ХУВИЙН ӨРГӨЛ ХАНДИВ ӨРГӨХӨӨР ШИЙДЖЭЭНЭГ ХҮН УСАН БАТАЛГАА ХИЙЛГЭХ ШИЙДВЭР ГАРГАСАН БОЛ ХОЁР ГЭР БҮЛ АРВАН ХУВИЙН ӨРГӨЛ ХАНДИВ ӨРГӨХӨӨР ШИЙДЖЭЭ