Монголын Адвентист Чуулганы Удирдах зөвлөлийн хурал 2025 оны 12-р сарын 12-нд болж, хоёр гол асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Нэгдүгээрт, МАЧ-ны 2026–2030 оны таван жилийн стратегийг баталсан бол, хоёрдугаарт 2025 оны 6-р сарын Удирдах зөвлөлийн 25-06 тоот шийдвэрийн дагуу захиргааны бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлж, хэлтсийн дарга нарыг шинээр томиллоо.
Шинэ стратеги болон бүтцийн өөрчлөлт нь МАЧ-ны үзэл баримтлал, үнэт зүйл, нөөц боломж, алсын хараа, зорилготой уялдуулахад онцгой ач холбогдол өгсөн. Бид захиргааны бүтцийг цомхон, үр өгөөжтэй байлгаж, хэлтсийн төсвийн 70%-иас дээш хувийг шууд сүмийн үйлчлэл, өсөлт хөгжилд чиглүүлэх бодлогыг баримтлан шийдвэр гаргав.
Хэлтсийн даргын томилгоог дараах бүрэлдэхүүнтэйгээр батлав.
Үйлчлэлийн нийгэмлэг, Боловсрол, Эрүүл мэнд, Харилцаа холбоо – Чуулганы ерөнхийлөгч Б. Болд
Шаббат сургууль - хувийн үйлчлэл, Адвентист миссион, Шашны эрх чөлөө – Ерөнхий нарийн бичгийн дарга М. Нямсүрэн
Нярав, Хэвлэл, ASI – Санхүүгийн дарга А. Энхмаа
Гэр бүл, Эмэгтэйчүүд, Үйлчлэлийн хос – Ц. Отгонтуяа
Залуучууд, Хүүхэд – Г. Ган-Эрдэнэ
Ингэснээр МАЧ-ны оффис 9 хүний цомхон багтай ажиллах бөгөөд 33 сүмийг хариуцаж буй пастор, ахлагч, миссионерийн тоо 27 хэвээр үлдлээ. Захиргааны ажилчдын тоо багассантай холбогдон МАЧ-нд нийт 36 ажилтан ажиллах бөгөөд өмнөх 42-оос 6-аар цөөрсөн байна.
Энэ бүтэц өөрчлөлт нь үйлчлэлийн талбарын ажилчдыг бууруулаагүй, харин сүмийн үйлчлэлийн ургац арвин байх нөхцөлийг бүрдүүлэх, хэлтсийн нөөцийг сүм рүү 70%-ийн шууд санхүүжилттэй хүргэх зорилготой. Бурханы ивээл, удирдлага энэхүү шийдвэрүүдэд хамт байж, баярын мэдээний үр жимс арвин байх болтугай хэмээн хамтдаа залбирч байна.


