БИД СҮМДЭЭ ҮЙЛЧИЛЖ БАЙГАА НЬ ЭДГЭЭГДСЭН, УУЧЛАГДСАН, ИВЭЭГДСЭН УЧРААС...

БИД СҮМДЭЭ ҮЙЛЧИЛЖ БАЙГАА НЬ ЭДГЭЭГДСЭН, УУЧЛАГДСАН, ИВЭЭГДСЭН УЧРААС...

2025-09-22 07:23:35
Үйл ажиллагаа

Намрын налгар сайхан өдрүүдэд алс холоос Вьетнам Адвентист Чуулганы үйлчлэлийн нарийн бичиг, Пастор Ким Жун Тэ хүрэлцэн ирж ахлагч удирдагч, сүмүүдийн гишүүдэд зориулсан сургалтыг 9-р сарын 18, 19, 20-ний Улаанбаатар төв сүмийн байранд зохион байгууллаа.

Тэрээр үйлчлэлийн утга учрын талаар, хэрхэн сүнслэг байдлаа сэргээх талаар сонирхолтой сургалтыг өглөө.

БИД СҮМДЭЭ ҮЙЛЧИЛЖ БАЙГАА НЬ ЭДГЭЭГДСЭН, УУЧЛАГДСАН, ИВЭЭГДСЭН УЧРААС...

БУРХАН биднээр дамжуулан юуг хийлгэх гэж байна вэ ? Өөрт нь хэрхэн үйлчлэх, бид хэн вэ? гэсэн асуултуудад хариулт өгсөн юм.

ЕСҮС энэ дэлхий дээр ирэхдээ үйлчлэх гэж ирснийг санаарай. БУРХАНЫ ивээлийг хүртсэн мэдэрсэн хүмүүс, талархсан сэтгэлээр үйлчлэлийг үзүүлж байдаг. Үйлчлэл биднийг төлөвшсөн итгэгч болгодог. Үйлчлэл гэдэг бол мөргөл юм. Бидний үйлчлэл бол сүм чуулганаа өсгөх, босгон байгуулах, сайжруулахад чиглэсэн байх ёстой. Итгэмжтэй үйлчлэл биднийг өсгөн, хөгжүүлдэг учраас та өөрөө ивээлийн суваг болж байдгийг санаарай.

БИД СҮМДЭЭ ҮЙЛЧИЛЖ БАЙГАА НЬ ЭДГЭЭГДСЭН, УУЧЛАГДСАН, ИВЭЭГДСЭН УЧРААС...

Иймд ах дүү нараа БУРХАНЫ өрөвч сэтгэлээр та нараас хичээнгүйлэн хүсье. Өөрсдийн биеийг БУРХАНД тааламжтай амьд, ариун тахил болгон өргө. Ингэх нь та нарын сүнслэг мөргөл мөн. / Ром 12:1 /

Үйлчлэл бол Эдгээгдэх боломж гэдгийг Петрийн жишээ бидэнд харуулдаг. Бид сүмдээ үйлчилж байгаа нь эдгээгдсэн, уучлагдсан, ивээгдсэн учраас...

“Эдгэрсэн зүрх сэтгэлийн хариу үйлдэл үйлчлэл болон гардаг юм шүү” хэмээн пастор  Ким Жун Тэ библиэс иш татан хэлсэн юм.

Иймээс ч хэрэв итгэл нь үйлсгүй бол өөрөө үхмэл. / Иаков 2:17/

Мөн тэрээр үргэлжлүүлэн сүмийн ахлагч болон эрэгтэй эмэгтэй үйлчлэгчдийн тухай ярихдаа “Сүмийн ахлагч хүн буруутгах шалтгаангүйгээр амьдрах ёстой. Биеэ барьдаг, ухаалаг, хүндэтгэл хүлээсэн хүн байх ёстой. Сүмийн ахлагч хүн зочломтгой, итгэгч байгаад зогсохгүй гадаа ч дотор ч сайн нэр хүндтэй, ёс суртахуунтай хүн байх учиртай. Хамгийн чухал нь библийг хамгийн сайн зааж чаддаг, сүнслэг байдлыг ашигладаг байх ёстой. Бусдад үйлчлэхдээ маш даруу төлөв хүн байх”.

Харин “Сүмд үйлчилдэг сайн дурын эмэгтэй, эрэгтэй үйлчлэгчдийг БУРХАН хариуцлагатай, эмх цэгцтэй дэг журамтай ажиллуулахыг хүсдэг. Бусдад маш сайн үлгэр дуурайлал үзүүлдэг хүмүүс байх ёстой”.

БИД СҮМДЭЭ ҮЙЛЧИЛЖ БАЙГАА НЬ ЭДГЭЭГДСЭН, УУЧЛАГДСАН, ИВЭЭГДСЭН УЧРААС...

Эдгээр хүмүүс нь ариун амьдрах дуудлагаар дуудагдсан хүмүүс билээ. Тэд хайрыг түгээдэг хайрыг хамгийн их мэдэрдэг хүмүүс байх учиртай” хэмээн сургалтаараа хэлж байлаа.

Өөрийнхөө хийж байгаа үйлчлэл бүртээ ЕСҮС ХРИСТ рүү хараагаа үргэлж чиглүүлж байгаарай. Бүхий л үйлчлэл БУРХАНЫХ гэдгийг анхаарч санаж яваарай.

Та тус сургалтыг дэлгэрэнгүй сонсож үзэхийг хүсвэл дараах пэйж хуудсаас хүлээн авч үзээрэй.

18-ний сургалт https://www.facebook.com/MongolMission/videos/1120755803495103?idorvanity=1095735313875847

19-ний сургалт

https://www.facebook.com/MongolMission/videos/1443463466739549

20-ний сургалт

https://www.facebook.com/MongolMission/videos/1199769968649905

БУРХАНД хамгийн сайнаараа, баяр хөөртэй зүрх сэтгэлээр үйлчилж, эдгэрэл ивээлийг мэдрээрэй.

БИД СҮМДЭЭ ҮЙЛЧИЛЖ БАЙГАА НЬ ЭДГЭЭГДСЭН, УУЧЛАГДСАН, ИВЭЭГДСЭН УЧРААС...
БИД СҮМДЭЭ ҮЙЛЧИЛЖ БАЙГАА НЬ ЭДГЭЭГДСЭН, УУЧЛАГДСАН, ИВЭЭГДСЭН УЧРААС... | Монгол Христийн Сүм