“Бүх үндэстэнд Христийг тунхаглацгаая” уриатай “Итгэлийн цуурай” зуны нэгдсэн цугларалтын онцлох зүйл нь Бурханыг алдаршуулах найрал дуунууд байлаа.
Эзэн сайн гэдгийг Харж мэдэр
Түүнд найдагч хүн Ямар ерөөлтэй вэ
Эзний ариун хүмүүс Түүнээс эмээгтүн
Тэр чамд бүхнийг Бүгдийг өгнөө.... хэмээн Бурханыг магтан хэлж буй эдгээр гайхалтай дуунууд нэр бол Дуулал 34, Элиагийн өдрүүд, Every Praise.

Эдгээр гурван дууны найруулгыг МУСТА С.Алтанзавъяа хийсэн бөгөөд Адвентист сүмийн гишүүдийн хамтаар цугларалтын арга хэмжээ нь дээр дуулж Бурханыг алдаршууллаа.
Тус гурван дуу нь орчуулгын дуу бөгөөд ая зохиогч С.Алтанзавъяа монгол хэлнээ хөрвүүлж, хөгжмийн найруулгыг хийжээ. Хэрэв та даган дуулж магтаалаа өргөхийг хүсвэл доорх бичлэгээс хүлээн авч үзээрэй.

