Б.БАРБААТАР :  Бурханыг таньж мэдэх аялал хэдийн эхэлсэн

Б.БАРБААТАР : Бурханыг таньж мэдэх аялал хэдийн эхэлсэн

2025-08-13 04:29:24
Итгэл үнэмшил

Балжинням овогтой Барбаатар гуайтай цөөн хором бид ярилцсан юм. Архангай аймгийн Чулуут суманд төрсөн тэрээр залуу халуун насандаа эдийн засагч нягтлан бодогч мэргэжлээр тасралтгүй 30 гаруй жил ажиллажээ. Тэрээр Адвентист сүмд Эрүүл мэндийн баярт мэдээгээр ирсэн ахмад настан.

2025 оны 6-р сарын 23-нд УБ төв сүмд Гантулга эгчийн урилгаар хүрэлцэн ирсэн бөгөөд эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээ авахаар зорин ирсэн байна. Сүмд ирэхдээ тэрээр төв сүмийн шатаар алхаж чадахгүй байсан хэдий ч 9 удаагийн эмчилгээ үйлчилгээ авч тунгги зүү тавиулснаар алхаж гишгэж чаддаг болж сайжирсан байна. Б.Барбаатар гуай эмчилгээ үйлчилгээ авсны дараагаар цуглаанд оролцож Бурханы тухай таниж мэдэхийг хүсчээ. Тэрээр аливаа зүйлд ам гарахаас илүү өөрөө уншиж судлах, сонсож мэдэх хүсэлтэй байгаа тухайгаа ярьж байлаа.

Б.БАРБААТАР :  Бурханыг таньж мэдэх аялал хэдийн эхэлсэн

“Бүх Үндэстэнд Христийг тунхаглацгаая” уриан дор Суут амралтын газарт болсон цугларалтад тэрээр хүрэлцэн ирсэн бөгөөд энэ үеэр тараагдсан Godpod төхөөрөмжөөс аудио номыг сонсож судлая гэсэн итгэл үнэмшил төрсөн талаар хэлсэн юм. Ахмад хүний хувьд хараа муудсан болохоор сонсож судлах нь илүү амар байдаг. Ийм сайхан төхөөрөмжийг өгсөн та бүхэнд маш их баярлалаа. Бурханыг таних аялал эхэлсэн гэж би бодож байна. Ирэх зун би усан баталгаанд орохын төлөө сонсож судлахыг хүсэж байна. Хурдан үр дүнгээс илүү гүнзгий сайн мэдлэгийг олж авахын төлөө хичээх болно хэмээн ярьж зогссон юм.

Б.БАРБААТАР :  Бурханыг таньж мэдэх аялал хэдийн эхэлсэн
Б.БАРБААТАР : Бурханыг таньж мэдэх аялал хэдийн эхэлсэн | Монгол Христийн Сүм