logo
  • Нүүр хуудас
  • Бидний тухай
  • Салбарууд
  • Хандив
  • Нийтлэл
  • Холбоо барих
logo
  • Нүүр хуудас
  • Бидний тухай
  • Салбарууд
  • Хандив
  • Нийтлэл
  • Холбоо барих
logo
  • Нүүр хуудас
  • Бидний тухай
  • Салбарууд
  • Хандив
  • Нийтлэл
  • Холбоо барих
Copyright © 2026 Монгол Христийн Сүм
logo

Бид бол Бурханы хайрыг түгээх, хөршүүддээ үйлчлэхэд зориулагдсан итгэгчдийн хамт олон юм. Бидэнтэй нэгдэж, дэлхийд эерэг нөлөө үзүүлэх эрхэм зорилгодоо хамтдаа хүрцгээе.

Сошиал сувгууд

Холбоос

  • Нүүр хуудас
  • Бидний тухай
  • Салбарууд
  • Хандив
  • Нийтлэл
  • Холбоо барих

Бидэнтэй холбогдох

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол Дүүрэг 28-р хороо 72-р байр 2 давхар

+976 70188032
khemnelmedia@gmail.com

Хурал, цуглаанууд

Бямба гараг бүр

Бямба гараг бүр 11:00 цагт

Copyright © 2026 Монгол Христийн Сүм

Бидэнтэй хамтбүтээгээрэй
АХМАДАА ХҮНДЭТГЭЖ, БУРХАНЫ ҮГЭЭР ӨССӨН САР

АХМАДАА ХҮНДЭТГЭЖ, БУРХАНЫ ҮГЭЭР ӨССӨН САР

2026-03-09 05:12:42
Үйл ажиллагаа

Өнгөрсөн 2-р сард Булган сүмийнхэн ахмад настнуудаа хүндэтгэн дээдэлж, тэдэнд хайр халамж түгээсэн онцгой сар байлаа.

Учир нь Библид “Буурал толгой алдрын титэм, Зөвт байдлын зам дээр үүнийг олно” (Сургаалт үгс 16:31) хэмээн өгүүлсэн байдаг.

“Ахмад буурлаа тэтгэе – Хайр түгээе” хөтөлбөрийн хүрээнд сүмийн гишүүд баяр хөөртэйгөөр хандивын аянд нэгдэж, өгөхийн баяр баяслыг мэдэрсэн ивээлтэй өдрүүдийг хамтдаа өнгөрүүлсэн юм. Библид “Авахаасаа өгөх нь ерөөлтэй” (Үйлс 20:35) хэмээн хэлсэнчлэн гишүүд маань өгөөмөр сэтгэлээр нэгдсэн юм.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд сонгогдсон ахмад настны гэрээр айлчилж, халамж үйлчилгээ үзүүлэн тэднийг дэмжих ажлыг үргэлжлүүлэн зохион байгууллаа. Мөн сүмийн хоёр ахмад айлд бууз хийх ажилд нь хамтран оролцож, туслан үйлчилсэн нь гишүүдийн эв нэгдэл, хайр халамжийг улам батжуулсан сайхан үйл явдал болсон юм.

Сар шинийн баярын үеэр буурлуудаа хүндэтгэн Шаббат цуглааны дараа золголт зохион байгуулж, ахмадуудтайгаа ивээлээ хуваалцан баярт мөчүүдийг хамтдаа өнгөрүүллээ.

2-р сарын 14-ний Шаббат өдөр сүмийн гишүүд өөрсдөд нь өгөгдсөн гурван сайн зан чанараа бичиж, Бурханд талархан магтсан бол мөн өөрчлөх шаардлагатай гурван сул тал, зан чанараа тэмдэглэн, жилийн турш залбирч өөрчлөгдөхөөр шийдвэр гаргасан нь сүнслэг өсөлт, өөрийгөө эргэцүүлэх ивээлтэй цаг болсон.

Сүм дээрх Библи судлалын цагууд идэвхтэй үргэлжилж, гишүүд Бурханы үгийг хамтдаа судлан суралцсаар байна.

Мөн Шаббат бүр хүүхдүүдийн дунд Библийн эшлэл цээжлэх челленж зохион байгуулж байгаа бөгөөд хүүхдүүд идэвхтэй оролцож байна. “Хүүхдийг явах ёстой замд нь сурга, тэгвэл тэр хөгширсөн ч түүнээсээ гажихгүй” (Сургаалт үгс 22:6) гэсэн Библийн үгийг хэрэгжүүлэхийг зорьж байна.

Түүнчлэн Шаббат хичээлийн номын агуулгыг сүмийн гишүүдэд уншиж хүргэхийн зэрэгцээ сүмийн группт тогтмол байршуулж, хамтдаа судлах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Залбирлын сарын аяны хүрээнд гишүүд нэг санаатайгаар залбиралд нэгдэж, мөн тусгай хандив цуглуулан сүмд хэрэгцээтэй зүйлсийг шинэчилж чадлаа

Ийнхүү 2-р сар Булган сүмийн хувьд ахмад настнуудаа хайрлан хүндэтгэх, бие биедээ тусалж үйлчлэх, Бурханы үгийг судлан сүнслэгээр өсөх ивээл дүүрэн сар болж өнгөрлөө.

Харилцаа Холбооны хэлтэс 2026.03.09

АХМАДАА ХҮНДЭТГЭЖ, БУРХАНЫ ҮГЭЭР ӨССӨН САР
АХМАДАА ХҮНДЭТГЭЖ, БУРХАНЫ ҮГЭЭР ӨССӨН САР
АХМАДАА ХҮНДЭТГЭЖ, БУРХАНЫ ҮГЭЭР ӨССӨН САР

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрнэ үү

Та зөвхөн Google эрхээрээ нэвтэрч сэтгэгдэл үлдээх боломжтой.

Уншиж байна...

Холбоотой нийтлэлүүд

Холбоотой нийтлэлүүд

ЭЗЭНИЙ ӨРГӨӨ РҮҮ ХӨТЛӨХ ЗАМЫГ НЭГДЭН ЗАСЧЭЭ
2026-05-14 12:28:25
admin
Үйл ажиллагаа

ЭЗЭНИЙ ӨРГӨӨ РҮҮ ХӨТЛӨХ ЗАМЫГ НЭГДЭН ЗАСЧЭЭ

Булган сүмийн гишүүд өөрсдийн санхүүгээр нэг хүн нэг шуудай цемент авчирч, явган хүний замаа хамтдаа цутган хийлээ. Энэ өдөр тэд нэгдэн нөхөрлөж, Баярт мэдээний үйл ажиллагааны бэлтгэлээ ч мөн хамтдаа базааж авлаа.

Тэд нэг зүрх, нэг сэтгэлээр Эзэний өргөө рүү орох замыг засаж, эв нэгдэлтэй хамт олон гэдгээ бодитоор харуулсан юм. Баяр хөөр, урам зориг дүүрэн энэ ажлыг хамтдаа амжилттай гүйцэтгэсэн талаар сүмийн ахлагч Д.Амаржаргал бидэнтэй хуваалцлаа.

“Та нар юу ч хийсэн, хүмүүст бус харин Эзэнд мэт чин сэтгэлээсээ хийгтүн.” Колоссай 3:23

Харилцаа Холбооны хэлтэс 2026.05.14

Дэлгэрэнгүй унших.
НОГООН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХАМТДАА
2026-05-11 02:51:54
admin
Үйл ажиллагаа

НОГООН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХАМТДАА

“Тэрбум мод” үндэсний өдрийн хүрээнд “Хоймор хайрхан”-д энэ амралтын өдрүүдээр БОУАӨЯ-ны харьяа Байгаль орчны улсын хяналтын газрын албан хаагчид, Амос ТББ-ын “Хөгжилтэй аялагч” клуб, “Мөрч-Pathfinder” клубийн гишүүд хамтран мод тарьжээ.

Нийт 56 оролцогч хамтдаа 900 ширхэг мод тарьж, байгаль дэлхийгээ хамгаалах, ногоон ирээдүйг бүтээх үйлсэд өөрсдийн хувь нэмрээ орууллаа.

Энэхүү арга хэмжээ нь байгаль орчноо хайрлан хамгаалах ухамсрыг түгээх, хүүхэд залуусыг экологийн боловсролтой, зөв дадалтай иргэн болгон төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа.

“ЭЗЭН Бурхан хүнийг авч, Едений цэцэрлэгийг арчилж хамгаалуулахаар тэнд суулгав” хэмээн Эхлэл 2:15 дээр бичсэнчлэн бид байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, ирээдүй хойч үедээ ногоон орчныг өвлүүлэх үүрэгтэй билээ.

Бидний тарьсан нэг мод ирээдүйн цэвэр агаар, ногоон хөгжил, эрүүл орчны эхлэл юм.

Хамтран оролцсон итгэгч, клубийн хамт олон, идэвхтэй оролцогч та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Дэлгэрэнгүй унших.
ХӨТӨЛИЙН “ГЭРЭЛ” СҮМИЙН 4-Р САРЫН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
2026-05-05 05:27:22
admin
Үйл ажиллагаа

ХӨТӨЛИЙН “ГЭРЭЛ” СҮМИЙН 4-Р САРЫН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

“Хөтөлийн гэрэл” сүмийн хамт олон 4-р сарыг “Библийг зохистой уншихуй” уриан дор утга учиртай, үр бүтээл дүүрэн өнгөрүүлжээ. Сарын турш гишүүдийн оролцоо, идэвх санаачилга онцгой байж, сүнслэг өсөлт, хамтын нэгдлийг бэхжүүлэх олон ажлууд амжилттай хэрэгжсэн байна.

Сарын онцлох үйл явдлын нэг нь сүмийн гишүүн 80 настай Эрдэнэбат ахын урам зориг хайрласан номлол байлаа. Түүний амьдралын туршлага, итгэл дүүрэн үгс нь оролцогчдод гүн сэтгэгдэл төрүүлж, залуу үед үлгэр дуурайл үзүүлсэн ач холбогдолтой үйл явдал болсон юм.

Мөн Шаббат хичээлийг тогтмол уншиж, амьдралдаа хэрэгжүүлэх зорилгоор тусгай хуваарийн дагуу хүн бүр өөрийн хариуцсан хэсгийг авч яван, хамтын оролцоог нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь онцлог байлаа.

Хүүхдийн ангид багш Д. Тунгалаг, Т. Долгорсүрэн нар хичээл зааж, бяцхан суралцагчдыг сүнслэг боловсролд хөтлөн, тэдний хөгжилд чухал хувь нэмэр орууллаа.

Түүнчлэн 4-р сарын турш өглөө бүр 06:30 цагт “Ерөөлийн уулан дээрх сургааль” номоор тасралтгүй лайв хичээл зохион байгуулж, гишүүдийг өглөөг утга учиртай эхлүүлэхэд дэмжлэг үзүүлжээ. Үүний зэрэгцээ 07:30 цагт “Эцэг өвгөд ба эш үзүүлэгч” номыг тогтмол судалж, мэдлэгээ гүнзгийрүүлжээ.

Онлайн орчинд ч гишүүдийн оролцоо идэвхтэй байж, Ганчимэг, Оюунаа, Тунгалаг нар болон бусад гишүүд өдөр бүр Библийн үгийг ээлжлэн хуваалцаж, олон нийтийг урамшуулжээ.

Ийнхүү “Хөтөлийн гэрэл” сүмийнхэн 4-р сарыг хамтын хичээл зүтгэл, итгэл сэтгэлээр дүүрэн өнгөрүүлж, ирэх саруудад улам ихийг бүтээх эрч хүчийг хуримтлуулжээ.

Харилцаа Холбооны хэлтэс 2026.05.05

Дэлгэрэнгүй унших.