Архангай сүмийн хамт олон Баярын мэдээгээр дамжуулан сүмд шинээр ирсэн хүмүүстэйгээ халуун дотно нөхөрлөлийг бий болгон, тэдэнд эрүүл мэндийн үйлчлэлүүд болох алтан зүү эмчилгээ болон бариа заслын эмчилгээг хийжээ. Энэхүү үйлчлэл долоо хоног бүрийн мягмар гарагт явагддаг бөгөөд олон хүн Эзэнээс ирэх эдгэрэл, амар тайван, ивээл ерөөлийг мэдэрч байна.



Та бүхэн Архангай сүмийн гишүүд болон үйлчлэлд хамрагдаж буй хүмүүсийн төлөө залбирч дэмжээрэй. Мөн Архангай сүмийнхэн бяцхан гишүүдээ баярлуулж, хамтдаа хээрийн шаббат хийн, Эзэн Бурханаа магтан алдаршуулсан баярт мөчүүдийг өнгөрүүллээ.


Эзэний хайр, нигүүлсэл Архангай сүмийн үйлчлэлээр дамжин олон хүнд хүрч, эдгэрэл, амар тайван, итгэлийн үр жимсийг арвижуулах болтугай.
“Тэр эмтэрсэн зүрхтэй хүмүүсийг анагааж, Тэдний шархыг боодог.” Дуулал 147 : 3

Харилцаа Холбооны хэлтэс 2026.06.15

