“Тэрбум мод” үндэсний өдрийн хүрээнд “Хоймор хайрхан”-д энэ амралтын өдрүүдээр БОУАӨЯ-ны харьяа Байгаль орчны улсын хяналтын газрын албан хаагчид, Амос ТББ-ын “Хөгжилтэй аялагч” клуб, “Мөрч-Pathfinder” клубийн гишүүд хамтран мод тарьжээ.
Нийт 56 оролцогч хамтдаа 900 ширхэг мод тарьж, байгаль дэлхийгээ хамгаалах, ногоон ирээдүйг бүтээх үйлсэд өөрсдийн хувь нэмрээ орууллаа.
Энэхүү арга хэмжээ нь байгаль орчноо хайрлан хамгаалах ухамсрыг түгээх, хүүхэд залуусыг экологийн боловсролтой, зөв дадалтай иргэн болгон төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа.
“ЭЗЭН Бурхан хүнийг авч, Едений цэцэрлэгийг арчилж хамгаалуулахаар тэнд суулгав” хэмээн Эхлэл 2:15 дээр бичсэнчлэн бид байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, ирээдүй хойч үедээ ногоон орчныг өвлүүлэх үүрэгтэй билээ.
Бидний тарьсан нэг мод ирээдүйн цэвэр агаар, ногоон хөгжил, эрүүл орчны эхлэл юм.
Хамтран оролцсон итгэгч, клубийн хамт олон, идэвхтэй оролцогч та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.



