Шаббат Хичээл ба Хувийн Үйлчлэл

sabbath_school_personal_ministriesШаббат Хичээл болон Хувийн Үйлчлэлийн Хэлтэс нь бүх насны сүмийн гишүүдэд зориулан шашны бүрэн боловсролыг олгодог, үүнд Шаббат Сургуулийн Библи судлалын хичээл, Шаббатын өглөөний хөтөлбөр болон долоо хоногийн үлдсэн өдрүүдийн бусад үйл ажиллагаанд зориулсан материал орно. Энэ хэлтэс бас орон нутгийн шашны боловсролын багш нар болон бусад гишүүдэд сургалт болон хэрэгтэй эх сурвалжаар хангадаг. Хувийн болон дэлхий нийтийн үйлчлэлийг дэмжиж, гишүүдийг нийгэмдээ үйлчлэхэд сурган хөгжүүлэх хөтөлбөр болоод эх сурвалжийг боловсруулдаг.

Шаббатын Сургууль нь 200 гаруй оронд тархсан 21 сая орчим сурагчтай дэлхийн хамгийн том сургууль юм. Долоо хоног болгон манай гишүүд Библиэс сэдэвлэсэн улирлаар гардаг адилхан хичээлийг өдөр бүр судалдаг. Шаббат өдөр болоход тэд хичээлээ дүгнэн анги дээрээ давтан үздэг. Энэхүү агуу сургуулиар дамжуулан дэлхийн эргэн тойронд байгаа ихэнхи Адвентистууд дагалдагч болоход сургагдан, Бурханы Үгэнд итгэх итгэлээ хүчирхэгжүүлж, эв нэгдлээ гүнзгийрүүлж, хувийн гэрчлэлд бэлтгэгддэг.

 

Хувийн Үйлчлэл нь Долоо дахь өдрийн Адвентист Сүмийн эхэн үе болох 1860 оноос эхлэлтэй билээ. “Христийн сүм үйлчлэлд зориулагдан байгуулагдсан” (Анагаах Үйлчлэл, 148 хууд.) ба “Бурхан охид, хөвгүүд бүгд миссионерээр дуудагдсан. Бид Бурхан ба бусад хүмүүст үйлчлэхээр дуудагдсан” (Анагаах Үйлчлэл, 395 хууд). Хувийн үйлчлэлийн хэлтэс нь хүмүүсийг Бурханд итгүүлэх чухал алба болж сүмд байгуулагдсан.

Share this: