Эрүүл Mэндийн Үйлчлэл

 health_ministriesЭрүүл мэндийн хэлтэсийн үйлчлэлийн гол зорилго нь орон нутгийн сүм цуглаан болон итгэгч дэмжигчдэд Адвентист эрүүл мэндийн зарчимын талаарх мэдээ мэдээлэл дамжуулах, амьдралын зөв хэв маягт чиглүүлэх дадал хэвшлийн талаар хуваалцах болон Бурханы Ариун Сүнсний орших сүм болсон өөрийн биеэ хамгаалах талаар зөв цэгцтэй ойлголт өгөх зэрэг болно.

Эрүүл мэндийн хэлтэс нь орон нутгийн сүмийн гишүүд дэмжигчдэд ном товхимол, Шаббат хөтөлбөр бусад арга хэмжээгээр дамжуулан амьдралын эрүүл хэв маягийг дэмжин ажиллах болон оршин байгаа газар нутагтаа хүрэх үйлчлэл явуулахын тулд бие махбодь, уураг тархи болон сүнслэг байдлыг муутгах архи тамхи, бусад бэлдмэл мансууруулах үйлчилгээтэй бодисоос өөрийгээ хамгаалах тал дээр анхаарахад нь туслах үүднээс хэвлэмэл материал, ном, үйлчлэл ба хөтөлбөрөөр ханган ажилладаг болно.

Манай Эрүүл мэндийн хэлтсийн үндсэн зорилго нь Адвентист сүмийн ахлагч удирдагч гишүүдийг зөвхөн эрүүл амьдралын хэв маягт суралцаад даган мөрдөөд зогсохгүй харин бүхэл цогц хүний эрүүл хэв маягийн зарчимуудаас оршин байгаа орон нутгийн ард иргэдтэйгээ хуваалцдаг байхад оршино.

 

Click here to learn more about Health Ministries.

Share this: