Адвентист Боловсрол

adventist_educationАмьдралын оршин тогтнол, үнэн болон хүч чадлын туйлын эх сурвалж бол Бурхан гэдгийг Долоо дахь өдрийн Адвентист Сүм хүлээн зөвшөөрдөг. Эхэнд Бурхан Өөрийн дүр төрхөөр төгс хүн төрөлхтөнг бүтээсэн, тэрхүү төгс байдал хожим нь гэм нүглээр сэвтсэн. Боловсрол гэдэг нь хамгийн өргөн утгаараа хүний Бурхантай тогтоосон байсан анхны харилцааг эргүүлэн сэргээх явдал юм. Бүтээн туурвил, уналт, аврал, болон дахин бүтээхтэй холбоотой онцлог Адвентист үзэл нь Библи болон Элен Г. Уайтын бичээсээс үүдэлтэй.

Жинхэнэ боловсрол нь Есүс Христийн амьдралаар илчлэгдсэн Бурханы дүр төрхийг хүнд сэргээх зорилготой. Зөвхөн Ариун Сүнсний удирдамжаар энэ зүйл биелнэ. Ийм төрлийн боловсрол нь эрдмийн мэдлэгээс хамаагүй илүү зүйлийг өгнө. Энэ нь хүнийг бүхэлдээ тэнцвэртэй хөгжихөд тусалдаг – сүнслэг, бие махбодийн, оюуны, нийгмийн буюу сэтгэл зүйн талаас нь – энэ бол амьдралын туршид үргэлжлэх үйл явц юм. Гэр, сургууль, сүм зэрэг нь хамтдаа ажиллаж мөн бурханлаг хүчтэй нэгдсэнээр сурагчийг энэ дэлхий дээр болон мөнхийн ирээдүйд сайн иргэн болоход нь бэлтгэдэг. Бидний уриа бол: Төгс Байдал руу Аялах.

Долоо дахь өдрийн Адвентистууд Христиан зарчим дээр суурилсан мэдлэг боловсролыг хүүхдэдээ олгохыг хүссэн учраас чанартай бүрэн төгс боловсролыг эрэлхийлж эхэлсэн. 1875 онд, Мичиганы Батл Грийк Сургуулийг нээснээр Адвентист боловсрол эхэлсэн, эхэндээ бага анги, дунд ангийн суурь боловсролыг олгох зорилготой байсан. Анх эхэлснээсээ л харилцаа холбоо нь бүх тивүүдээр тэлж, энэхүү үзэл санаа, арга барилтай нийцэж байгаа хүмүүс дээр суурилан үйлчлүүлэгчийн хүрээгээ тэлсэн юм.

Долоо дахь өдрийн Адвентист Боловсрол нь хүн бүрт ижил анхаарал тавин боловсрол, амьдралын хэв маягийг олгодог.

 

Энд дарж Адвентист Боловсролын талаар илүү ихийг мэдэх.

Share this: