Долоо дахь өдрийн Aдвентистуудын нэг гол анхаарал бол гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэх. Гэр бүл бол нийгэмд сүнслэг өөрчлөлтийг авчрах хүчтэй нэгж гэж Адвентист Сүм үздэг. Тийм учраас хосуудын амьдрал, хүүхэдтэйгээ харилцах харилцаа, ахмадуудыг халамжлах зэргийг бусад үйл явдлаас илүү онцолдог хөтөлбөр, үйл ажиллагааг явуулдаг.
Энэ үйлчлэл нь Христиан дагалдагчийн гол цөм болох гэр бүлийг хүчирхэгжүүлэхийг зорьдог. Адвентистуудын итгэлээр бол эрэгтэй, эмэгтэй хүний нэгдлээс үүсэн бий болдог гэр бүл нь Бурханы бүтээн туурвилтын үед тогтоогдсон хүн төрөлхтний суурь дэг жаяг юм. Энэ нь үнэт зүйлсэд суралцдаг мөн Бурхантай болон бусад хүмүүстэй дотно харилцаатай болох чадварыг хөгжүүлдэг анхдагч орчин нөхцөл юм. Гэр Бүлийн Үйлчлэл нь дараах үйл хэргээр хэрэгждэг: хуримын өмнөх чиг хандлагыг тодорхойлох, ялангуяа шинээр гэрлэсэн болон дурлалт хосуудад; эцэг эхийн боловсрол, эцэг эхгүй гэр бүлийн тусгай хэрэгцээнд эсвэл хойд эцэг эхэд удирдамж өгөх; тусгай хэрэгцээтэй гэр бүлүүдэд туслахын тулд гэр бүлийн сайн мэдээ түгээх болон гэр бүлийг дэмжих үйлчлэлд зориулсан заавар зөвлөгөө.
Энд дарж Гэр Бүлийн Үйлчлэлийн талаар илүү ихийг мэдэх