Адвентист Няравын Үйлчлэл нь дараахь Библийн ишлэлүүд дээр суурилдаг:
“Чи өөрийн Бурхан Эзэнийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүчээрээ хайрлагтун.” (Марк 12:30)
“Христ Калварийн загалмай дээр Өөрийгөө бүрэн золиослодог. Бид өөрт байгаа бүхий л зүйлээ Бурханд зориулах хэрэгтэй “. – Өдөр Тутмын Мөргөл 1959, 144 хууд.
Няравын Үйлчлэл нь итгэмжтэй нярав байж, өдөр бүр сүнсээр сэргэг байснаар сүмийн үүрэгт ажлыг (дагалдагч болгох) идэвхитэй дэмжихийг зорьдог. Хийгдэж буй ажлуудаас таван зорилго илрэн гардаг:
- Гишүүд, удирдагч нарыг Христиан няравын үйлчлэлийн зарчмуудыг хэрэгжүүлэхэд сургах;
- Бурхантай Библийн дагуу нийцэлтэй бөгөөд хамтран амьдрах амьдралын хэв маягийг танилцуулах;
- Гишүүд, үйлчлэлүүдийг Бурхантай байнга харилцаатай байдлаа нэмэгдүүлэхийг дэмжих, тэгснээр Ариун Сүнс тэднийг мөргөл рүү хөтөлж, бие махбодь, оюун ухаан, цаг хугацаа, авъяас билэг, Сүнслэг билэг, харилцаа, нөлөө, хэл, орчин тойрон болон материаллаг эд зүйлээ өргөн зориулахад хөтөлнө;
- Энэрлийн үйлс дотор нөхөрлөх үед Ариун Сүнсний удирдамжийн үүргийг харуулах;
- Арван хувь, хандив нь Бурханд хариу барих мөргөлийн нэг хэсэг гэсэн Библийн сургаалийг заах ба сурталчлах. Христийн бие болох Сүмд санхүүгийн дэмжлэг болох үүднээс эх сурвалж болгон ашиглах нь Бурханы зорилго юм.
Энд дарж Няравын Үйлчлэлийн талаар илүү ихийг мэдэх.