Эш үзүүллэгийг ойлгох нь

3 -р сарын 21-23нд Улаанбаатар хотод “Зөгнөлийн сүнсийг ойлгох нь” нэртэй маш чухал сургалт болж өнгөрлөө.

Тус сургалтыг чуулганы Үйлчлэлийн нийгэмлэг зохион байгуулсан бөгөөд сургалтын хичээлүүдийг Ерөнхий Чуулганы Элен Уайтын Өвийг хамгаалах төвөөс ирсэн зочид заасан бөгөөд Хойд Ази Номхон Далайн бүсийн Үйлчлэлийн нийгэмлэгийн захирал Пастор Жонас гуай урилгаар ирж оролцов.
Мөн энэхүү сургалтад монгол дахь Адвентист чуулганы бүх пастор ахлагч нар болон библийн ажилчид амжилттай хамрагдлаа.
Долоо дахь өдрийн Адвентист сүмийн гишүүд бидний хувьд дэлхийн сүүлчийн цаг үед, Бурхан Өөрийн сүмдээ эш үзүүлэгч, зөгнөлийн сүнсийг илгээнэ гэж амалсны дагуу Элен Уайт бол Эзэний бидэнд илгээсэн тэрхүү эг үзүүлэгч мөн гэдэгт итгэдэг билээ. Тэрхүү итгэлийг бататгасан нотолгоо баримтуудыг гишүүдэд зааж сургасан үнэхээр үр дүнтэй сургалт болж өнгөрлөө.
Мөн үүгээр ч зогсохгүй Элен Уайтын бичсэн 5 номыг дахин шинээр орчуулан хэвлэн гаргасан нь томоохон баяртай үйл явдал боллоо.

Сургалтын хичээлүүд тун удахгүй манай Youtube сувагт орох болно.

Share this: