Хоорондоо холбогдсон компьютер, телефон, холбооны төхөөрөмжүүд нь нэг нь
нөгөөдөө мэдээлэл, программ хангамжаа солилцох, хуваалцаж буй системийг сүлжээ гэнэ.  Сүлжээний хэмжээнээс хамаарч:
•    LAN (Local Area Network): газарзүйн хязгаардлагдмал бүсэд хэрэглэгчдэд үйлчилдэг бие даасан сүлжээг хэлнэ. Энд ???????? дотор нэг байгууллага, байшинд ашиглана.
•    MAN (Metropolitan Area Network) газарзүйн тодорхой мужийг хамарсан сүлжээ. Гар утас нь MAN-ийн жишээ.
•    WAN (Wide Area Network) газарзүйн байршил харгалзахгүйгээр бий болсон сүлжээ.

Сүлжээний үйлдлийн систем.
Сүлжээний компьютерүүдийг хооронд холбох хандалтыг зөвшөөрөх, хэрэглэгчдийн таньж буйг терминал танигчаар танихыг шаарддаг.Тухайлбал: Netware юм. Мэдээж энэ үйлдлийн систем нь ажиллахын тулд суурь үйлдлийн системийг суулгасан байх шаардлагатай.

LAN Manager – OS/2
LAN tastic – DOS, Windows

Host, Node, Server, Client
Host компьютер гэдэг нь сүлжээг бүхэлд нь хянаж удирддаг төв компьютерийг хэлнэ. Node гэж тухайн сүлжээнд холбогдсон төхөөрөмжийг хэлнэ. LAN-ий хувьд Host  нь server – ийн үүрэг гүйцэтгэнэ. Сервер гэдэг нь олон компьютер терминалуудын хувьд өгөгдлийн бааз, программыг барьж байдаг компьютер юм. Энэ компьютер, терминал, workstation-ийг client гэнэ. Клиент нь утсан болон утасгүй сүлжээгээр холбогдсон node-ууд байх бөгөөд энэхүү сүлжээг бүхэлд нь  client server network гэнэ. Сервер дэх программ, файлууд нь хэрэглэгчийн машины санах ой уруу хадгалагдана.

Сүлжээний давуу тал
•    Sharing of peripheral devices: Принтер, диск драйвер, сканнерүүд нь холбох төхөөрөмжийн жишээ юм. Сүлжээнд эдгээр төхөөрөмжийг холбосноор сүлжээний хэрэглэгчид ашиглах боломжтой.
•    Sharing of programs & data: Нэг ижил программыг олон хувь худалдан авах нь нилээд үнэтэй тусдаг. Түүний оронд тухайн программын сүлжээний хувилбарыг нь худалдан аваад олон ажиллагсад зэрэг ашигладаг.Өгөгдлийн хувьд ч мөн адил сүлжээний тусламжтай нэг өгөгдлийг зэрэг ашиглах боломж бүрдэнэ.
•    Better communications: – Сүлжээний хамгийн том давуу тал нь e-mail юм. Сүлжээ ашиглан цаг хугацаа, хөрөнгө хэмнэсэн шууданг явуулж болно.
•    Security of information: гэнэтийн ослын улмаас сүлжээний нэг мэдээлэл алдагдахад нөгөө компьютерийн тусламжтай сэргээх боломжтой.
•    Access to database: Сүлжээ нь хэрэглэгчдийг олон өгөгдлийн бааз уруу хандалт хийх боломжийг бий болгож өгдөг.

Дотоод сүлжээ
LAN нь сүлжээний үйлдлийн систем,Ø микрокомпьютер, workstation, сервер, болон бусад shared т/х-аас бүрдсэн бөгөөд дотоод сүлжээ юм.
PBXs (private branch exchange) – оператораар дамжууланØ олон хэрэглэгчдэд холбогдох утасны систем юм.

LAN-ий төрлүүд
•    Client/server LAN: Хэрэглэгч сервер хоёроос бүрдсэн дотоод сүлжээг хэлнэ. Сервер нь сүлжээг өгөгдлийн бааз, файл гэх мэтээр сүлжээний бусад төхөөрөмжүүдэд хангадаг. Үүнд:
File server§
Database server§
Mate server§ гэх мэт байж болно.

•    Peer- to – peer: Сервергүйгээр нэг нь нөгөөдөөшууд холбогддог сүлжээний төрөл юм. Энд бүх төхөөрөмж ижил зэрэглэл, эрхтэй байна.

LAN-ий бүрэлдэхүүн хэсгүүд
•    Connection or cabling: LAN нь телефон утас бус утсан эсвэл утасгүй кабелуудыг ашигладаг. Утсанд coaxial, HTP, fiber optic гэх мэт кабелууд байна. Утасгүй холбоонд хэт ягаан туяа эсвэл радио долгион  дамжуулалт байна. Утасгүй сүлжээ нь зөөврийн компьюьтерт ихээхэн ашигтай боловч дундын интерференц үүсэх сул талтай.
•    Micro computers with interface carts: 2 болон түүнээс дээш компьютерийг холбоход сүлжээний карт хэрэгтэй. Сүлжээний карт гэдэг нь компьютерийн expansion slot-д суурилагдах карт бөгөөд сүлжээн дэх өгөгдлийг илгээх, хүлээн авахыг зөвшөөрдөг.
•    Network OS
•    Other service devices
•    Bridges, routers, gateways: LAN нь бие даан байж болох ч бусад сүлжээтэй холбогдож болно.

-    Bridges – ижил төрлийн сүлжээтэй холбоход ашигладаг т/х болон п/х-ийн хослол.
-    Router – Нэлээд олон сүлжээ холбогдсон байх үед мэдээлэл солилцоход ашиглагддаг тусгай компьютер юм.
-    Gateway: – Өөр төрлийн сүлжээтэй  холбоход хэрэглэгддэг холбогч юм. Жнь: LAN-ын WAN-тай эсвэл, 2 өөр топологитой LAN-уудыг холбох.

LAN-ы топологи
Сүлжээний бүтэц нь харилцан адилгүй байж болно. Сүлжээний логик бүтэц, хэлбэрийг топологи гэнэ. Үндсэн 5 топологи байдаг. Үүнд: star, ring, bus, hybrid, FDDI

-    Star:  Сүлжээний бүх компьютерийн, төхөөрөмжүүд нь нэг төв сервер руугаа холбогдсон байна.
-    Ring: Сүлжээний компьютерийн, төхөөрөмжүүд нь нэг нь нөгөөтэйгээ холбогдсон байна.
-    Bus: төхөөрөмжүүд нь нэг суваг уруу холбогдоно.
-    Hybrid: star, ring, bus сүлжээний нэгдэл сүлжээ
-    FDDI ( Fiber Distributed Data Interface ): Fiber optic cable ашиглан нэг биш 2 ring ашиглан байгуулсан сүлжээ юм. Маш өндөр хурдтай дамжуулалт хийнэ.

Төхөөрөмж  хоорондын дамжуулалтанд нөлөөлөх хүчин зүйл

Өгөгдлийг хэрхэн дамжуулахад дараах хүчин зүйлс нөлөөлдөг.
-    Transmission rate: Frequecy & bandwith
-    Line configurations: point – to – point versus multipoint
-    Serial versus parallel transmission
-    Direction of transmission – simplex, half – duplex, fall – duplex
-    Transmission mode – asynchronous versus synchronous
-    Packet switching
-    Multiplexing
-    Protocols

Дамжуулалтын хэмжээ

Дамжуулалтын хэмжээ нь давтамж, зурвасын өргөнөөс хамаарна. Секундэд хэдий олон цикл байна төдий чинээ шинэ өгөгдөл сувгаар дамжигдана.Дээд доод давтамжийн зөрүү нь зурвасын өргөнийг тодорхойлох бөгөөд илүү их өгөгдлийг дамжина. ЖНЬ: twisted pair ( 4000 Hz) – 1 kbps
Coaxial cable (100 Hz) – 10 Mbps
Fiber optic cable ( 200 Trillon Hz ) – 1gbps